Ханги боомтоор 200 кг зэс нэвтрүүлэхийг завджээ
Дорноговь аймаг дахь Ханги боомтын гарах чиглэлд зорчиж явсан иргэн О 200 кг зэс хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. О нь 2058 ДУА дугаарын УАЗ31512 маркын автомашины шаланд нуувч болгон бэлтгэсэн сав, нөөц дугуйнд зэсээ нууж хилээр нэвтрүүлэх гэж байсныг тээврийн хэрэгслийн шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлсэн байна.
Мөн энэ үеэр улсын хилийн гарах чиглэлд зорчин явсан иргэн О 6908 ДУА УАЗ-2206 маркын автомашинд 100 ширхэг тэмээний тавхай, иргэн О 1067 ӨМӨ дугаарын УАЗ-2206 маркын автомашины нөөц дугуй, шалнаас зүүсэн саванд 60 ширхэг тэмээний тавхайг тус тус хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсаныг тээврийн хэрэгслийн шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан дүн бүртгэлийн ажилтан Г.Мандах нар тус тус илрүүлэн холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:












