Дорнодчуудын спортын II их наадам болно

Дорнодчуудын спортын II их наадам дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болох гэж байна. Энэ наадмыг 2013 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүлэгч гишүүн, МҮОНТ-ийн Спортын албаны дарга, спортын сэтгүүлч Д.Батжаргал анх санаачлан, зохион байгуулж байсан түүхтэй.

basketball_women

Дорнодчуудын спортын II их наадам сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн спортын дөрвөн төрлөөр зохиогдоно.

Сагсан бөмбөг, волейболын тэмцээн тус бүр адил эрэгтэй 30 хүртэлх, 31-40 хүртэлх, 41-50 хүртэлх, 51-ээс дээш гэсэн дөрвөн нас, эмэгтэй 30 хүртэлх, 31-45 хүртэлх, 46-гаас дээш гэсэн гурван насны ангиллаар явагдах бол ширээний теннис ганцаарчилсан төрлөөр эрэгтэй 30 нас хүртэл, 31-40, 41-50, 51-ээс дээш гэсэн дөрвөн нас, эмэгтэй 30 хүртэлх, 31-45 хүртэлх, 46-гаас дээш гэсэн гурван насны ангиллаар болно. Харин шатрын тэмцээн эрэгтэй, эмэгтэй 40 нас хүртэлх, 41-ээс дээш гэсэн хоёр насны ангилалтай.

Тус наадмын Техникийн зөвлөлгөөн 2015 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 14:00 цагаас Спортын төв ордны хурлын танхимд болох тул тэмцээнд өрсөлдөх баг тамирчид, багийн ахлагч нарыг урьж байна.


Нийтлэсэн: Б.Батхолбоо

URL:

Сэтгэгдэл бичих