Дахин нэг хүүхэд тагтан дээрээс унаж амиа алдлаа

1436314218559c6a6a9f114Хан-Уул дүүрэгт хоёр настай хүү цонхны тагтнаас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Өнгөрсөн сарын эхээр гэхэд Чингэлтэй дүүрэгт 2 настай хүүхэд 10 давхараас унаж амиа алдсан. Мөн тавдугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2-10 насны нэг айлын гурван хүүхэд гэртээ цоожлуулсанаас болж гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан юм. Хэдийгээр энэ талаар сэтгүүлч нар мэдээлэл бичиж сэрэмжлүүлж, цагдаа, хууль хяналтынхан анхааруулсаар байтал энэ төрлийн харамсалтай хэрэг араасаа гарсаар байна.

Иймд эцэг эхчүүдэд хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг холбогдох газруудаас дахин анхааруулж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих