Хууль биелүүлдэггүй компани, хуулиа хэрэгжүүлдэггүй хотын мэрийг шүүхэд өгсөн гэв үү?

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниуд монголын хууль 3 хоног гэгчийн үлгэрийг удаа дараа харуулдаг. Нийслэлийн газрын албаны нөлөө бүхий эрхмийн жолоочоор ажиллан томчуудтай нэлээд сүжирдэг байснаараа түрээ барьж өдгөөгийн элитүүдийн барилгыг барьдагтаа бардан цээжээ дэлддэг “Алтай констракшн”-ы захирал Н. Бат-Эрдэнэ Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг гэх мэтийн хууль бус үйлдлүүдэд үе үе нэр холбогддог гэх яриа байдаг.

Саявтархан “Алтай констракшн” компани ХУД-ийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн талбайд барилга барихаар хашаа хатган техник төхөөрөмжөө байрлуулан тэр хавийн хөрс шороог нь улаанаар нь эргүүлж эхэлснийг эсэргүүцсэн оршин суугчдын тэмцэл хотын мэрийн сонорт хүрчээ. Г. Мөнхбаярын шаардлагын дагуу түүний 1-р орлогч П. Баатарзориг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад тус газрыг хүүхэд залуусын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах үүргийг дүүргийн удирдлагад өгсөн байна. Хоноц хоноцдоо дургүйн үлгэрээр үргэлж газрын асуудалд орооцолдон хууль зөрчиж байдаг хотын даргыг, мөн л байнга хууль зөрчиж байдаг “Алтай констракшн” шүүхэд өгсөнөөр эрхэм хотын мэр шүүхийн хаалга татлах болжээ. Энэхүү газрын маргаан тойрсон хэрүүлийн алим хэний талд шийдэгдэхийг хүлээх л үлдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих