Хамгийн хүмүүнлэг, энэрэнгүй тамирчин К.Роналдо

143979938055d19854ee63cDoSomething.org цахим сүлжээнээс энэ оны хамгийн хүмүүнлэг, энэрэнгүй тамирчныг тодруулсан байна. Уг жагсаалтыг Испаний эзэн хааны Реал Мадрид багийн тоглогч Кристиано Роналдо тэргүүлсэн. К.Роналдо 2013 оны 3 сард 10 настай Эрик Ортиз Круз хэмээх хүүгийн тархины хагалгаанд зориулж 83.000 ам.доллар хандивласан бол мөн Португалийн хорт хавдрын төвд 165.000 ам.доллар хандивласан ажээ.

Уг шалгаруулалтыг хийхдээ олон нийтийн санал асуулгыг авч, тус байгууллагын комиссоос тодруулсан байна.

Түүний араас WWE-н мэргэжлийн зодооны тамирчин Жон Сена, талбайн теннисний нэрт тамирчин Серена Уильямс нар эхний гуравд багтсан байна. Жон Сена хөхний хорт хавдрын эсрэг Susen G.Komen-ны санд 1.5 сая ам.доллар хандивласан. Харин Серена Уильямсын хувьд бол НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчээр ажилладаг юм.

  1. К.Роналдо (хөлбөмбөг, Реал Мадрид)
  2. Жон Сена (WWE-н тамирчин)
  3. Серена Уильямс (талбайн теннис)
  4. Ким Ю На (уран гулгалтын тамирчин)
  5. Неймар (хөлбөмбөгчин, Барселона)
  6. Лейброн Жеймс (сагсан бөмбөг, Кливленд Кавалейрс)
  7. Хейтер О’Рейлли (хөлбөмбөгчин, Канзас Сити)
  8. Мария Шарапова (талбайн теннис)
  9. Моне Дэвис (бейсбол)
  10. Ричард Шейрман (Америк хөлбөмбөг)

 

Б.Бямбабаяр

http://www.ssport.mn/p/2003


URL:

Сэтгэгдэл бичих