Өдөрт найман хүүхэд амиа алдаж байна
Йеменд зэвсэгт мөргөлдөөний үеэр өдөрт дунджаар найман хүүхэд амь үрэгдэж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдлээ.
ЮНИСЕФ-ийн гаргасан тайлан мэдээнээс үзвэл, энэ оны гуравдугаар сард Йеменд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 398 хүүхэд амь үрэгдэж, 605 хүүхэд шархаджээ.
Йеменд 10 сая орчим хүүхдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн тус улсад 1.8 сая хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна. Сөрөг хүчний гол фракц болох “Хусит” бүлэглэл болон засгийн газрын хүчнийхэн хоорондын байлдааны ажиллагааны хөлд Йемен нэрвэгдээд байгаа билээ.
Энэ оны гуравдугаар сарын эхээр Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадийн хүсэлтээр Саудын Арави тэргүүтэй Арабын улсуудын эвсэл “Хусит”-д агаараас цохилт өгч эхэлсэн юм.Йеменд мөргөлдөөн эхэлснээс хойш нийт 23300 орчим хүн амь үрэгдэж, шархаджээ. Мөн нэг сая орчим хүн дотооддоо дүрвэжээ.
URL:




