Гал командын машин осолджээ

Чингэлтэй дүүргийн VIII хороо, Гэсэр сүмийн уулзвар орчимд өчигдөр 29-53 улсын дугаартай гал командын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж онхолджээ.
olloo_mn_1440471770_osГал командын машин дуудлага аваад явж байтал “pit” загварын суудлын автомашин хажуунаас нь мөргөсөн байна.
Уг машин дотор гурван алба хаагч зорчиж явсан бөгөөд тэднийг ГССҮТ-д үзүүлэхэд хөнгөн гэмтэл авсан байжээ. Хэргийн газар Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг хийж, шалтгааныг нь тодруулахаар ажиллажээ.


URL:

Сэтгэгдэл бичих