БСШУЯ, Монголын моно жүжгийн төв, УДЭТ болон бусад байгууллага хамтран зохион байгуулж буй “The Parade of Winners” буюу “Ялагчдын цуваа”олон улсын моно жүжгийн урлагийн фестиваль ирэх есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Тэгвэл өнгөрөгч долоодугаар сарын 1-ээс монгол жүжигчдийн дунд “The Parade of Winners” фестивальд оролцох эрх олгох уралдаан зарласан. Энэхүү уралдааны шалгаруулалт энэ сарын 31-нд болох ба шалгарсан уран бүтээлээр “The Parade of Winners” фестивалийн хаалтыг хийнэ гэнэ. Мөн түрүүлсэн жүжигчнийг 2016 онд болох олон улсын фестивальд зуучлах юм байна.
Энэхүү фестивальд Монгол, Герман, Латви, Молдова, Швед, Украйн болон Киргиз улсын шилдэг уран бүтээлчид оролцон юм байна. “Ялагчдын цуваа” фестиваль нь монголын драмын урлаг, моно жүжгийн хөгжил болон энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
URL:





