ЖИРГЭЭ: МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ИЛ ХУЛГАЙЧ
МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ИЛ ХУЛГАЙЧ
1996 онд шиг санагдана. Нэгэн сонины сэтгүүлч түүнээс яг одоо таны халаасанд хэдэн төгрөг байна вэ хэмээн асуухад, “400 доллар, 90 юань, хэдэн ч билээ рубль байна” гэж хариулсан байдаг. Түүний энэ сайрхлыг сонсоод хүмүүс дуу алдаж байв. Тэр үеийн 400 доллар гэдэг чинь мангар их мөнгө байхгүй юу.
Одоо түүний халаасанд хэдий хэмжээний доллар, еврогийн цахим карт явдагийг бүү мэд. Энэ нөхөр өөрөө зарим газар, зарим дансандаа байгаа нэг сая долларыг мартчихаж байгааг бодоход түүний хулгайн мөнгө тоймгүй их болсон тодорхой. Ингэхэд түүнийг АН, МАН-ын мөнгөөр холбогдсон бүлэглэлийн “гүүр” нь гэлцдэг юм.
Гэхдээ энэ “гүүрээр” хэн дуртай нь гарахгүй. Бас энэ хүн Монголын улстөрийн тайзан дээр тоглогдож буй энэ хоёр намын мөнгө төгрөгтэй холбоо бүхий бүх жүжгийн гол найруулагч нь. “Муу бүхний Тархи” нь гэсэн үг. Хэрхэн ашиг олох, олон нийтийг яаж молигодох, хэзээ ямар дүр үзүүлэх, хэн хэнтэй хамтрах, яаж нуух уу, хэзээ яахыгаа маш сайн тооцоолно.
Ер нь авьяаслаг зохион байгуулагч. Дээд зэргийн Зальтай. Үнэг дэргэд нь юу ч биш. Муу бүхэнд энэ хүн шиг мэргэшсэн нөхөр байхгүй. Оюутолгойн гэрээг л гэхэд баахан толгой эргүүлсэн томьёо, харь үг хэрэглээд магтчихаж байгаа юм. Дөрвөн аргын тоогоо 1000 дотор арай чамай эргэлдүүлдэг мань мэт ямар балуугаа ойлгох вэ дээ. Мэлийгээд л сууж байгаа юм чинь. Зарим маань худлаа ойлгосон дүр үзүүлж толгой дохиод л. Товчхондоо түүнд Оюутолгойг нохойн замаар оруулсан арвин туршлага бий. Тиймээс Тавантолгойг чонын замаар оруулах ”Цахилгаан дайны” дайны төлөвлөгөөг удирдаж байгаа болов уу гэж харддаг. Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайд болсон шалтгаан ч энэ байх. Ч.Сайханбилэг түүнийг ЗГХЭГ-ын даргаараа авсан нь ч бас ийм учиртай биз. С.Баярцогт ч өөрийнхөө удирдлагад жаахан “мангардуу” сайдууд авсаны шалтгаан энэ биз. Мөн тэр хоёр найзууд. Бас мөнгөний найзууд. Мөнхийн найзууд.
Цааш түгээ SHARE SHARE
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.















АНДУУРЧЭЭ Женко л баимаар даа?
bb
Kharakh tsarainii khytad
АРД ТҮМЭН ГАДАРЛААД, МЭДЭЭД л байна гэлээ гээд яахаа мэдэхгүй байна