43 цагийн дотор гүүр барьж амжжээ

Хятадууд 43 цагийн дотор гүүр барьж амжжээ. Тодруулбал, Бээжин хотын аварга гүүрийг ердөө 43 цагийн дотор сэргээн засварлаж чадсан байна. Тэгэхдээ бүр 1300 тонн монолит хэсгээр нэгмөсөн шүү.
Уг нь жирийн арга технологиор ийм ажил амжуулахад 2 сар шаардлагатай, бас замын хөдөлгөөнийг бүрэн хаадаг билээ.
“Sanyuan” гүүрийг 11-р сарын 13-ны оройн 11 цагт хаажээ. Эхлээд талбай дээр барилгын хүнд техник бэлдсэн, дараа нь нурсан хэсэгт тусгай чиглүүлэгчээр аварга том монолит хэсэг “хүрч ирсэн”. Гүүрний энэ бэлэн хэсэг 55,4 метр урт, 44,8 метр өргөн гээд төсөөл дөө. Дараа нь энэ гүүрний сольсон аварга том хэсгээ цардмалаар (асфальт) хучиж, замын тэмдэглэгээгээ зурсан байна.
Сонирхолтой нь, хятад инженерүүд уг нь энэ ажиллагааг 24 цагийн дотор дуусгахаар төлөвлөжээ. Гэтэл гүүрний балкуудыг авч, үнэлгээ хийтэл гүүрийг бүрэн нөхөн сэргээхэд илүү цаг хэрэгтэй нь тогтоогджээ. Ингээд 43 цагт дуусгасан байна, 2 хоног ч хүрэлгүй шүү.
“Sanyuan” гүүрийг 1984 онд босгосон бөгөөд өдөрт 200 мянган машин явж өнгөрдөг аж.
Гайхамшиг дэргэд байна, манайхан Хятадын иймэрхүү дэвшилтэт технологийг ашиглаж болдоггүй юм байх даа? Цаг уурын нөхцөл ижил, тээврийн зардал энэ тэр ч бага гарна. Гэтэл хаа холын Америк, Бразили руу мөнгө заран туршлага судлахаар явдаг биз дээ?
URL:




