Н.Энхбаярыг Шадар сайд болгосон бол сонгуулийн хууль чигээрээ батлагдах байжээ

Манай УИХ сүүлийн сар гаран хугацаанд сонгуулийн хуулиас болж бараг л “ажилласангүй”. Энэ нь мөн цагдаа, АТГ-аас улстөрийн хүрээнийхнийг баривчилж хорьсонтой адил байна.

Сонгуулийн хуулийг МАН тэргүүтэй олон намууд нь хэлэлцэж шинэчилж өөрчилнө гээд АН л үгүй гээд байлаа. Гэхдээ сүүлийн дөрөв, тав хоногт асуудал арайхийж гацаанаас гарлаа. Гэвч намуудыг асуудлуудаараа тохиролцож байх хооронд шинэ он тулаад хугацаа давчдаад эхэллээ.

Хэдий намууд хоорондоо зөвшилцөж, зөвшилцөхөөс илүүтэй тохиролцож хуулийг өөрчлөх гэж байгаа ч түүний наана нэг том асуудал бас байна. УИХ-д суудалтай гурван намын бүлгийн нэг нь завсарлага авахад л хуульд өөрчлөлт оруулах боломжгүй болно.

Тэгвэл эрх баригч “олуулаа” АН, сөрөг хүчин МАН хоёр ямар ч тохиолдолд хууль өөрчлөхийн эсрэг завсарлага авахгүй байх.

Харин МАХН завсарлага авч “хорлож” магад. Тус эвслийн гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан санаануудаас сонгуулийн хуулийн өөрчлөлтөд оруулахгүй байгаа. Үүнээс гадна тус эвслийн дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгохоос хамтрагчид нь татгалзаад байх шиг.

Тэд үүн дээр тохиролцохын тулд завсарлага авбал хуулийн нэмэлт өөрчлөлт зогсож, 2011 оны хуучин хуулиараа сонгуульдах болно. Тэгэхээр хөзрийн тамга “Шударга ёс” эвсэлд байгаа нь тодорхой байна.

Г.Самбаа

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих