С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын явц 65 хувьтай байна

http://www.bolod.mn/Upload/news/%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D0%B3.jpg

Ардчилалын алтан хараацай С.Зориг агсан хэргийг илрүүлэхээр Ажлын хэсгийнхэн өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж эхэлсэн, хөдөлгөөнд орсон гэх мэдээлэл бий.

Түүнийг алсан хэрэгт хоёр этгээдийг Орхон аймгаас баривчилсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн түүнчлэн хэрэгт холбогдуулж эхнэр Б.Булганыг цагдан хорьсон гэх яг ямар хэргээр гэдэг нь тодорхойгүй таамаг төдий байгаа юм.

Ийнхүү С.Зориг агсны хэрэг олны анхааралд дахин ороод байгаа энэ үед түүний хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажлаа тайлагнасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр “С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын явц 65 хувьтай байгаа аж.

Ажлын хэсгийнхэн хэргийн талаарх нотлох баримтыг цуглуулах, судалгааны ажилд гадны шинжээчид оролцуулж буй гэх. Мөн сэжигтнээр саатуулсан хүмүүсийн өмгөөллийн асуудал болон нууцын зэрэглэлийг өндөр түвшинд байлгах ёстойг анхааруулсан” гэжээ.

О.Сайхан


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 December 2015

Элбэгдорж терийн толгойд бух эрх мэдэл атгаж байхдаа С.Зоригийн аллагатай холбогдсон еерийнхее нэрийг цэвэрлэх гэсэн явуургуй алхам болохыг тэнэг хун ч ойлгож
байна.Энэ чинь маш нууцаар зохион байгуулсан хуйвалдаан гэдгийг ард иргэд нийтээрээ сайн мэдэж
байна.Хэрхэхийг сайтар ажиглацгаая!

Нэр: ха ха Огноо: 24 December 2015

17 жилд 65% 35%-д хэдэн жил шаардагдах юм болдоо эсвэл үлдэх хувийг дараагийн хоёр сонгуульд хэрэглэхээр нөөц юм уу

Нэр: he Огноо: 25 December 2015

% aar ilekhiilekh nx neg l sanaand buuj ogokhgui baina.

Сэтгэгдэл бичих