“Улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвасан” гишүүдийн УЛСТӨР

Untitled-194555555555Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигнаж байгаа “Шударга ёс” эвслийн бүлэг өнөө ирэх сонгуулийн барааг хараад л бутарчихлаа. Бутарчихлаа ч гэж дээ “АМЬ АМИА БОДООРОЙ” гээд 4 жил нөхөрлөж сандлаа хувааж суусан анд нөхдөө хөсөр хаян одож байгаа нь өрөвдөлтэй УЛСТӨР.

2012 оны сонгуулийн үеэр МАН-аас тасарч МАХН гэсэн улстөрийн бүлэглэл өөрийн үзэл бодлоо тунхаглан сонгуульд оролцож байсан улстөрийн хүчнийхэн. Тодруулбал тухайн үеийн МАХН-ын лидер Н.Энхбаярт дулдуйдан одсон гэж ч болно. Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва МАХН-наас нүүр буруулан МАН-д элсэх болсоноо зарлалаа. Мөн УИХ-ын гишүүн Л.Цог “Тусгаар тогтнол эв нэгдэл”-ийн намд элссэн. Ийнхүү эвслийн бүлэг УИХ-ын хуулиараа эвсэл, бүлэг байх чадамжгүй болж байгаа юм.

Ийнхүү 2012 онд Н.Энхбаярыг түшиж УИХ-д нэр дэвшиж байсан хамтран зүтгэгчид нь түүнээс нүүр буруулж эхэллээ. Ирэх сонгуульд нэр дэвших тойроггүй үлдчих вий гэсэн нууцхан айдсаасаа болж ийн эрс шулуун шийдвэр гаргасаар байна.

Учир нь ирэх сонгуулиар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог байсан тогтолцоог халж тойрог тойрогтоо өрсөлдөж УИХ-ын гишүүн байх ёстой гэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой гаргасан шийдвэрүүд гэж харагдаж байна. Мөн түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хүч нөлөө суларсантай ч холбоотой байх. Ийнхүү “улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвасан” гишүүдийн улстөр сонгууль хүртэл үргэлжилэх шинжтэй.

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ

 


URL:

Нэр: НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ Огноо: 5 May 2016

ЗӨВ ШҮҮ

Нэр: zochin Огноо: 5 May 2016

Төмөр замийн гурван угсармалаас гаралтай гомо мөнхжаргал, ландага батцэнгэл гэж хоёр алдартай эр бий. Ландага нь аяга хоолноос болж төрсөн эх рүүгээ зуудаг нохой тавьж явсан бол мөнхжаргал н барйнийхаа залуухан хөвгүүнийг шоронгийн гаж сонирхлоос болж татаж чангаагаад энэнээсээ болж гомо мөнхжаргал нэр авсан хүн байгаан

Сэтгэгдэл бичих