Их хэмжээний валют авч явсан монгол иргэнийг ОХУ-д саатуулжээ

3293
ОХУ-ын Новрсибирск хотын Толмачёвын нисэх буудалд гар тээш чемодандаа их хэмжээний гадаад валют авч явсан монгол иргэнийг гаалийнхан саатуулсан байна. Бээжингээс нисч очсон түүний тээшинд 50 мянган ам.доллар, 32 мянган рубль, 206,6 мянган монгол төгрөг байсан гэж Новосибирискийн Гаалийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Супжанова мэдээлсэн байна.

Гаалийн албаныхан монгол иргэнд их хэмжээний мөнгө хууль бусаар тээвэрлэсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн саатуулж, 50 мянган доллартай тэнцэх мөнгийг эд мөрийн баримт болгон хураан хадгалсан байна.

ОХУ-д 2013 оны зургадугаар сарын 30-нд “ОХУ-д хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоох тухай” хууль баталснаар 30 мянган ам.доллараас илүү мөнгийг гаалийн бичиг баримтад тусгалгүйгээр хил давуулан тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулж байх болсон юм байна. гэж life.ru сайт мэдээллээ.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Нэр: бббббббббб Огноо: 15 September 2016

тэнэг оросууд 50 мянга юу ч биш өлөн оросууд авах гэж байгаа биз ер нь оросууд Монголыг байнг дарамталдаг оросуудыг үзэн ядаж байна

Сэтгэгдэл бичих