БНН АН-д нэгдэнэ
АН-ын даргад нэр дэвшигчийг 2016 оны 12 сарын 12-ноос 17 хүртэлх хугацаанд АН-ын Сонгуулийн Хороо бүртгэснээр УИХ- дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Л.Гантөмөр нар намынхаа даргын сунгаанд оролцож, бүх шатны гишүүдтэйгээ уулзаж яваа билээ. АН-ын даргад нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн бөгөөд нийт 40 хоног үргэлжилж, 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр санал хураалт болно.
Санал хураалтын өдөр ойртох тусах нэр дэвшигчдийн сурталчилгаа ширүүсч буй бөгөөд нэр дэвшигчдийн рейтинг ч тодорхой болж буй тухай эх сурвалжууд өгүүлж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ удаагийн сонгуульд ялж, АН-ын дарга болох магадлал өндөр болжээ. Түүний сонгуулийн баг ч маш сайн ажиллаж буй бөгөөд нэгэн сонирхолтой хүн уг багт бий нь БНН-ын дарга, “Буян” компаний захирал Б.Жаргалсайхан аж.
АН-ын 6-р их хурлын үеэр АН-ын даргад нэр дэвшинэ хэмээж байсан тэрээр ямартай ч АН-д элсэхээр нэгэнт сэтгэл шулуудсан бололтой. БНН АН-д нэгдэх хувилбараар ч тэрээр АН-ын гишүүн болохыг үгүйсгэхгүй юм. Юутай ч ардчиллын анхдагчдын нэг Б.Жаргалсайхан АН-даа эргэн ирж буй нь тодорхой болжээ.
Э.Мягмар
URL:













