“Сентерра Гоулд” ХХК-ийн лицензүүдтэй холбоотой шүүх хурал болно
Ноён ууланд олборлолт явуулах гэж буй “Сентерра Гоулд” компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлтийг “Ноён уулаа аврая” хөдөлгөөнөөс гаргасны дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд давж заалдах шатны шүүх хурал болсон. Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байсан. Өнгөрсөн онд болсон анхан шатны шүүхээс “Сентерра Гоулд” компанийг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоох хүртэл “Ноён уул”-нд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг юм.
Түүнчлэн өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал болох гэж байна. Тодотгоход, “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшилд байгаа 4 лицензийн 34 хувь нь манай улсын мэдэлд байх ёстой юм.
URL:














