Д.Сугар үлэмж хэмжээний хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан байжээ
“Жаст” группын Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Стандарт банкны Өмнөд Африк дахь салбараас 141 сая ам.доллар “залилсан” гэх асуудалд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нарын хүмүүс холбоотой гэдгийг өмнө нь хэвлэлээр мэдээлж байв. Учир нь Д.Сугар 2009 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болох Ч.Ганзориг нарын хамтаар Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавих баталгааг Ш.Батхүүд гаргаж өгсөн гэх дуулианд нэр холбогдоод байсан нь ийнхүү сэрдэгдэх үндэслэл болсон юм.
Гэсэн хэдий ч дээрх хүмүүсийн зүгээс Стандарт банктай холбоотой дуулиан ил болж эхэлсэн 2013 онд зээл авах асуудалтай холбогдуулж гарын үсэг зурж, баталгаа гаргаж өгөөгүй хэмээн мэдүүлснээр Ш.Батхүү залилангийн хэрэгт холбогдож хуулийн байгууллагын хаалгыг татаж байв.
Тэгвэл олон улсын шинжээчдийн зүгээс “Жаст”-ын зээлэнд баталгаа гаргаж өгсөн гэх албан тушаалтнуудын гарын үсэг хуурамч гарын үсэг биш гэдгийг олж тогтоогоод байгаа бөгөөд Олон улсын Арбитир ойрмогхон уг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Хэрвээ энэ тохиолдолд Стандарт банкнаас авсан “Жаст” группын зээлэнд Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавих зөвшөөрөл олгож, гарын үсэг зурсан Д.Сугар, Ч.Ганзориг гэх эрх мэдэлтнүүд хүссэн ч, эс хүссэн ч хуулийн хариуцлага хүлээх нөхцөл үүсэх нь. Учир нь тэдний зүгээс өмнө нь бид энэ хэрэгт холбогдолгүй, хуулиар ийм эрх үүрэг олгогдоогүй, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэх тайлбарыг өгцгөөж Ш.Батхүү залилан хийсэн гэх хэрэгт буруутгагдаад байсан юм.
Д.Сугар олон жилийн турш үлэмж хэмжээний хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан байжээ
Доор ил болгож буй баримтууд бол АТГ-аас олж тогтоон УИХ-д хүргүүлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох ноцтой зөрчлүүд юм.
АТГ-аас 2014 онд УИХ болон Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн 01/2676 тоот албан бичигт:
“Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт Авлигын эсрэг хуулийн хуулийн 13 дугаар зүйлийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ үү” хэмээгээд “Д.Сугарын үйлдсэн гэж буй 11 зөрчил нь мөнгөн дүн, олон жилийн давтамж зэргээрээ ноцтой зөрчил учир огцруулах, ажлаас халах эсхүл нийтийн албанаас чөлөөлөх шийтгэлийг хүлээлгэх эсэхийг” АТГ Үндсэн хуулийн цэц болон УИХ-ээс хүссэн байна.
Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 10.2-т Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүрэгтэй гэж заасны дагуу Д.Сугар нь дараах байдлаар хуулийг зөрчиж байжээ.
- Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороолол дахь 535.3 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг 2008 оны мэдүүлэгт мэдүүлээгүй.
- Японы токио хотын Адачи дүүргийн Шинден хороолол дахь 535.3 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг 2009 оны мэдүүлэгт мэдүүлээгүй.
- Уг орон сууцыг худалдалдаалснаас олсон 535 сая төгрөгийн орлогыг 2010 оны мэдүүлэгт мэдүүлээгүй.
- Хонконгийн “Эйч Си Би Эс” банкин дахь өөрийн нэр дээрх офшор дансыг 2007 оноос хойшхи мэдүүлгүүдэд мэдүүлээгүй.
- Иргэн Ч.Хоролсүрэнд хадгалуулсан гэх мөнгөний талаар 2007 оноос хойшхи мэдүүлгүүдэд мэдүүлээгүй.
- 2011 онд 600 сая вон буюу 666 сая орчим төгрөгөөр худалдаж авсан Солонгос улсын Чежү, Раөн хотхоны 10/701 тоот хувийн орон сууцыг 2012 оны мэдүүлэгт мэдүүлээгүй.
- Энэхүү орон сууцыг 2013 онд худалдаалснаас олох орлогыг 2013 оны мэдүүлгийн авлага хэсэгт мэдүүлээгүй.
Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 10.4-т Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан этгээд энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ бүртгүүлсний дараа хөрөнгө орлогод нь зургаан сарын цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний өөрчлөлт орсон бол 30 хоногийн дотор мэдүүлнэ гэж заасныг дараах байдлаар зөрчиж байжээ.
- “Транс Трейд Би Би Эс Би” ББСБ-аас 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр авсан 113 сая төгрөгийн зээл /хөрөнгө орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлт/-ийг 30 хоногийн дотор мэдүүлээгүй. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дараах заалтуудыг Д.Сугар зөрчсөн.
- “Транс Трейд Би Би Эс Би” ББСБ-аас 113 сая төгрөгийн зээлийн хүү 8.7 сая төгрөгийн хэмжээгээр санхүүгийн туслалцаа авсан ч үүнийгээ төрийн өмчид шилжүүлээгүй нь тус хуулийн 16.5-т “Албан тушаалтны авсан бэлэг, үйлчилгээний үнэ хөлс, тухайн албан тушаалтны зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг төрийн өмчид шилжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.
- Дээрх санхүүгийн туслалцаа авахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь тус хуулийн 17.3-т “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэснийг зөрчсөн.
- Дээрх ББСБ-аас санхүүгийн туслалцаа авснаар тус хуулийн 17.5-ыг зөрчсөн.
Д.Сугарын гаргасан гэх дээрх 11 зөрчлөөс зөвхөн байртай холбоотойг нь авч үзвэл, АТГ-ын тогтоосон гэж буй Д.Сугарын өөрийнх нь мэдүүлээгүй хэмээн хүлээн зөвшөөрч буй орлого, хөрөнгийн мөнгөн дүн нь Япон, Солонгост байр худалдан авахуйц их хэмжээнийх болох нь ойлгогдоно.
Жишээлбэл, Японы Токио хотод өмчилж байсан, худалдсан байрны үнэ нь 535 сая төгрөг бөгөөд Д.Сугар үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зөрчил гаргасан гэж АТГ тогтоожээ. 535 сая төгрөг бол мөнгөн дүнгээрээ Цэцийн гишүүний нэг жилийн цалингаас хэдэн арав дахин давж байна. Тухайлбал, цэцийн гишүүний сарын цалинг дунджаар 1.1 сая төгрөг гэж тооцвол жилийн 13.2 сая төгрөг болно. Мэдүүлээгүй гэх 535 сая төгрөгийн орлого, хөрөнгө гэдэг бол 13.5 сая төгрөгөөс 40.5 дахин илүү юм. Тиймээс Д.Сугар нь нэг жилийн цалингаас 40.5 дахин их хэмжээний хөрөнгө, орлогыг 5 жил мэдүүлээгүй болон бусад зөрчил гаргасан бөгөөд энэ зөрчилд огцруулах эсхүл ажлаас халах шийтгэл оногдуулахаар байна гэж АТГ үзжээ. Гэсэн хэдийн Үндсэн хуулийн цэц болон тухайн үеийн УИХ АТГ-аас гаргасан энэхүү дүгнэлтийг авч хэрэгсэлгүй Д.Сугарыг албан тушаалд нь хэвээр үлдээж, толгойг нь илээд өнгөрсөн нь гайхмаар байгаа юм.
Н.Гэрэл
Цензургүй.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














daldraasai
SHOROND N HII
BAAS< BUUSUUD tolgoid garna gdg gutamshig yuma
байжээ
Ene akh odoo boltol shorond oroogui yum uu
Энэ эрхэм яаж нойр нь хүрдэг юм болоо яах гэж 5 тив 4 далайд байр авдаг юм вэ яасан ч их шунал вэ. Ядарсан ард түмнээ боддоггүй юмаа гэхэд өөрийгөө бодоход яадаг юм. нэг хүн л ингэж төсвийн мөнгөөр туйлаад байхад ард түмэн яаж өөдтэй байх вэ дээ
Очирбат гэж бас нэг ховдгийн гай байгаа. Нөгөө эксел унахгүй гээд байсан баагий байгаа билүү. Маапаантай гаруудын хоргодох газар даа.
unsen huuliin tsets gj neg saihan horgodoh bair bui boljee