Дэлхийд ганцхан Дээлтэй Монгол наадам

_MG_5731

Морьдын төвөргөөн дэлхийн аялгууг хууранд эгшиглүүлж

Монголын тал уртын дууны шуранхайд орчлонг бүүвэйлж

Монгол түмний дээлтэй наадам уухай хадаан эхэлж буй энэ бөлгөө… Хүннү Монголын удам дэлхийн нарыг газар дэвсэн наадаж буй энэ билээ.

2(463)Гийнгоон дуу талд цуурайтаж
Нум сумын исгэрээ салхи зүссэн
Бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай!

4fcb1e7087d85cbcoriginalНарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам.

43bc10d2344065f2ad8aa9ee8bbccc09_91680Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ

702978_184150Заяа нийлсэн амрагтайгаа жаргал хөтлөн алхаж

Зуны дэлгэр өдөр дээлээр гангарч мишээнэ

Зуун зуун жил амьдрав уйдамгүй нутагтаа зальбарч

Зүг зүгээс инээд хөвөрсөн наадмын дэнж дээр очно

Хүлэн морьдын хөлсийг амлан баярлана

Хүй залгаа ахан дүүстэйгээ хуучлан жаргана

Хүчит бөхчүүдийн хийморь дор мэлмий баярлаж ,заяа тэгширнэ

Худан сурын эрчийг хараа гүйцэлгүй хурайлна

Хүй сайхан нутагт минь наадам ирлээ.

20031010_1540225296040839_763708740_nАрдын дууны нугалаанаас
Морьдын хөлс ханхалдагсан

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж…
Үйлийн үргүй хөөрхөн Алтанширээгийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтлоо дэргүүлэнэ…

 

Сэтгүүлч Ч.Зэвэг


URL:

Сэтгэгдэл бичих