Европт ДОХ-ын тархалт эрс нэмэгджээ
ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн тоо Европ тивд өнгөрсөн жил хамгийн их байжээ. Энэ нь тус бүс нутагт уг аюулт өвчин хурдацтай тархаж буйг харуулав. Өнгөрсөн жил Европ тивд байдаг 53 улсад ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн тоо 160 мянга байсан гэнэ. Европт 900 орчим сая хүн амьдардаг билээ.Нийт халдвар авсан хүмүүсийн 80 орчим хувь нь Зүүн Европт амьдардаг аж. Хэрэв байдал энэ чигээр үргэлжлэх юм бол цаашдаа ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо эрс нэмэгдэх юм. Өнөөдөр дэлхий даяар 37 сая хүн ДОХ-ын халдвар тээж байна. Гэхдээ ихэнх халдвар тээгчид Африк тивд амьдарч буй.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:













