ТОМ ЯРИАТАЙ ЖИЖИГ УЛСТӨРЧ
Сангийн дэд сайд Ч.Ганхуяг амьдралаас тасарчихсан гэдгээ харууллаа. Сүүлийн үед улстөрд нэлээд хүчтэй өрсөлдөнө, ирэх парламентад төрийн бодлого тодорхойлолцож сууна гэж байгаа энэ хүн ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй, ядуу айлын нэг өдрийн хүнс болж байгаа талх ямар үнэтэйг мэдэхгүй давхиж явна.
Ийм атлаа Монгол Улсын төсвийг хуваарилалцаж том тоон дунд толгой нь эргэчихсэн юм болов уу. Хурал цуглаан, шоу цэнгээнд эхнэрээ дагуулан сайхан хос хэмээгдэж яваа энэ эрхэм эгэл амьдралаас хэдийнэ тасарчээ. Том яриатай жижиг улстөрч гэдгээ тэрээр энэ удаа харууллаа. Гэхдээ энэ бол ганцхан Ч.Ганхуяг бус монголын төрийн түшээдийн үнэн төрх.
Өнөөдөр Төрийн ордонд ороод УИХ-ын гишүүдээс талх, нэг кг гурил, шуудай нүүрс, микроавтобусны үнэ ямар байгааг мэдэх хүн бараг гарахгүй байх. Тойрон хүрээлэгчдийнхээ хоосон хөөс болсон магтаалд хөвж төсвөөс хумсалсан тэрбум, тэрбум төгрөгтөө сэтгэл нь ханаж байгаа.
Иргэд сонгуулиар нэр дэвшээд очсон хүнээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш ямар байгааг асууж шалгалт авч байвал улстөрчид нь амьдралд жаахан ч гэсэн ойртох байх.
Б.Тэнгис www.times.mn
URL:













