Том оврын автобус Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөжээ

5c3407f5e1c27Дорноговь-Улаанбаатар чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас жолооч, 1 зорчигчийн амь нас хохирч, 30 орчим хүн бэртсэн байна. Гэмтсэн хүмүүсийг Замын-Үүд хотын нэгдсэн эмнэлэг анхны тусламж үзүүлэн эмчилж байгаа бөгөөд галт тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэхээр бэлтгэж эхлэв. Уг хэргийн шалтгаан нөхцлийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

 montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих