“Х-Түц”-ийн хосууд ээлжилж Парист очиж болзоно
Хошин урлагийнхан дотроо хамгийн их дуулиан шуугиантай бөгөөд хамгийн олон хостойгоор “Х-Түц” хамтлаг нэрлэгддэг. Одноо-Бархүү, Тэмка-Нарансолонго, Аглуу-Оюунчимэг гээд хэн бүхний мэдэх урлагийн гэр бүлүүд энэ хамтлагт байдаг. Мөн одоогийн “DOZ” энтертайментийн Дооёо, Зулаа хоёр ч тус хамтлагаас төрөн гарсан. Хэдийгээр хамтлагаасаа өрх тусгаарласан ч нэг салбарт нэр хүндтэй яваа эдгээр уран бүтээлчид гэр бүлийн сайн найзууд гэдэг. Өнгөрсөн зун “Доз”-ын Дооёо, Зулаа хоёр “Хөх толбот хүмүүс” киноныхоо зураг авалтын үеэр Парисын алдартай үзэсгэлэнт газруудаар болзож яваад ирсэн аж. Ирмэгцээ л болзооныхоо тухай найз нөхөддөө хуучилж, соёлын “шок”-нд орсоноо яриад авч. Үүнийг нь сонсож чихээ “баясгасан” Х-Түцийнхэн тэдний замналаар замнаж, ирэх зун ээлжилж хос хосоороо Парис явах төлөвлөгөө гаргаад байгаа гэнэ лээ.
Н.Уранхас
URL:




