“Энэ хэдэн сайд нараа гөлийлгөөд зогсоогоод байх юм уу”

Өчигдөр болсон АН-ын ҮЗХ-ны хурлаар УИХ-ын гишүүн З.Энхболд АН-аас Засгийн газарт ажилладаг 11 сайдыг индрийн өмнө дуудаж зогсоогоод байцаасан. Хамтарсан Засгийн газрыг анх байгуулах үед хийсэн долоон хуудас

гэрээний заалтууд хэрэгжсэн, хэрэгжээгүйг нэг бүрчлэн асууж, хариулт авлаа. АН-ын дарга нар Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар тааламжгүй байсан ч З.Энхболдын аяыг дагахаас өөр арга байсангүй.

Тиймээс З.Энхболд гишүүний байцаалтыг ямар нэг хачиргүйгээр оруулж байна.

З.Энхболд: 2008 оноос хойш хэчнээн ажлын байрыг шинээр бий болгосон бэ?
Д.Нямхүү: 72 мянган ажлын байр бий болсон.
З.Энхболд: 60000-ыг дөрвөөр үржүүлэхээр 240 мянга биш үү.
Д.Нямхүү: 2011 оны шинээр бий болсон ажлын байрны хэмжээ.
З.Энхболд: 2008 онд амласан ажлын байртай холбоотой заалт биелээгүй юм байна.
Д.Нямхүү: Өмнөх жилүүдийнх тухайн үедээ зарлагдаад явж байсан. Нийтдээ 200 орчим мянган ажлын байр бий болсон.
З.Энхболд: 200 мянган ажлын байр бий болсон бол ядуурал ийм хэмжээнд байх ёсгүй.

Дараагийн асуултаа тавъя. Өрхийн дундаж орлого нэг сая төгрөг болгоно гэсэн байна.
С.Баярцогт: З.Энхболд гишүүний асууж байгаа асуултад шууд хариулт өгөх боломжгүй.
З.Энхболд: ҮЗХ-ны гишүүд бол бидний төлөө саналаа өгч байгаа сонгогчид. Та хэд бол дахиад нэр дэвшигчид. Одоо сонгууль болохоор яг л ингэж сонгогчид биднээс асууна. Сумын клубт очихоор сонгогчид надаас ингэж асууна. Тэгэхээр би С.Баярцогт сайдаас хариултаа авчихаад очих гээд байна.
С.Баярцогт: Энэ хамтарсан гэрээнд Засгийн газар бүхэлдээ хариулт өгөх ёстой. Хэн нэг сайдад үүнийг сугалж тусгах хэрэггүй.
З.Энхболд: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг одоогийнхоос гурван хувиас доошгүйгээр өсгөнө гэжээ.
С.Баярцогт: Одоогийн байдлаар бага орлоготой төрийн албан хаагчийг 2.5, дундаж нь 2.0, өндөр нь 1.7 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.

З.Энхболд: Төрийн албан хаагч гээгүй байна л даа.
С.Баярцогт: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг гурван талт зөвшилцлийн хороо хэлэлцээд зөвхөн төрийн албан хаагчдын асуудалд төр оролцож, нэмэгдлийн хэмжээг тогтоодог. Төр шийдвэр гаргангуут Ажил олгогч эздийн холбоо цааш нь хэрэгжүүлдэг.
З.Энхболд: Бүх айлын орлого 2.5 дахин нэмэгдсэн үү?
С.Баярцогт: Айлын орлого гээгүй.
З.Энхболд: Гэрээн дээр бүх айлын л гэж байна л даа.
С.Баярцогт: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг одоогийнхоос гурав дахин гэж байгаа.
З.Энхболд: Шинээр гэр бүл бологсод болон шинэ хүүхдэд мөнгөн тусламжийг үргэлжлүүлэн олгоно.
С.Баярцогт: Үүнийг УИХ дээр “Хүний хөгжил сан” байгуулахдаа энэ асуудлаас татгалзъя гэж шийдсэн.

З.Энхболд: Шинээр төрсөн хүүхдэд 300 мянган төгрөг, Алдарт эхийн II одонтой эхэд 500 мянга, I одонтой эхэд нэг сая төгрөгийн тэтгэмжийг жил бүр олгоно. Одоо сонгууль дуусч байна. Би сонгогчдодоо хариулахын тулд өөрөө сонгогч шиг асуугаад байна. Бид нарын нөхцөл байдлыг хэн ч сонирхохгүй шүү дээ. Манай өрхийн дундаж орлого нэг сая төгрөг болсон уу, үгүй юу гэдгийг л асууна.
С.Баярцогт: Би нэг л зүйлийг хэлье. Ардчилсан намын 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр 100 хувь биелэсэн.
Н.Алтанхуяг: Жаахан товчхон асуумаар байна.
З.Энхболд: Би маш товчхон асууж байна. Хот суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ орон сууцны хороолол болгох асуудал юу болов?
Х.Баттулга: Сонгууль болох гэж байна. биднээс хамтарсан Засгийн газарт ороод юу хийв гэж сонгогчид асууна. Үүнийгээ ний нуугүй ярих хэрэгтэй. Юунаас нь нуудаг юм бэ. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр батлагдсан. 100, 250 мянган айлын хөтөлбөр батлагдсан байгаа.

З.Энхболд: Орон сууц баригдсан уу?
Х.Баттулга: Орон сууцны хөрөнгө мөнгийг шийдэж өгөөгүй. 2009 онд 5000, 2010 онд 8000 айлын орон сууц баригдсан. 2011 оны тоо одоогоор гараагүй байна. Одоогийн байдлаар 18 мянган айлын орон сууц баригдаад байгаа,
З.Энхболд: 100 мянгаас 18 мянга нь баригдсан юм байна тээ.
Х.Баттулга: 100 мянга гэсэн тоо байхгүй. Бид үүнийг өөрсдөө санаачилсан.
З.Энхболд: Гэхдээ 100 мянга чинь УИХ-ын шийдвэр шүү дээ.
Х.Баттулга: Хамтарсан засгийн гэрээн дээр байхгүй.
З.Энхболд: Энэ зээлийн хугацаа нь уртасч, хүү нь буурсан юм уу?
Х.Баттулга: Буураагүй.
З.Энхболд: Яагаад?
Х.Баттулга: Мөнгөний асуудал дээр гацсан.

З.Энхболд: Саяхан С.Баярцогт сайд УИХ мөнгөний асуудлыг шийдэж өгсөн гэсэн. Тэгэхээр Засгийн газар байраа бариагүй болж таарч байна шүү дээ.
Х.Баттулга: Манай салбар дээр лав мөнгө шийдэж өгөөгүй. Төмөр зам барихад нэг төгрөг ч өгөөгүй.
Д.Эрдэнэбат: Энхболдоо хурдлахгүй бол цаг болохоо байж байна.
З.Энхболд: Иргэн бүрт жилд нэг удаа нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоог иж бүрнээр хийх арга хэмжээг үнэ төлбөргүй хийнэ гэжээ. Үнэ төлбөргүй оношлогоо явж байгаа юу?
С.Ламбаа: Би социализмын маягаар хариулт өгсөн энэ тэр гэж шүүмжлүүлээд бүгдийг нь уншчихсан. Иргэн бүрт нэг удаа үзлэг оношлогоог хийх арга хэмжээг эрүүл мэндийн даатгалын системд өөрчлөлт хийгээд нэг хүнд 30 мянган төгрөг төсөвлөж, жилдээ 1.2 тэрбум төгрөг энэ үйлчилгээнд зориулагддаг тогтолцоо руу шилжсэн.
З.Энхболд: Үнэгүй шинжлүүлж болж байгаа юу.
С.Ламбаа: Энэ мөнгөөр үнэгүй шинжилгээ хийлгэж байгаа. Даатгал төлж байгаа гэсэн үг.

З.Энхболд: БОАЖ-ын сайд Л.Гансүхээс асууя.
Д.Эрдэнэбат: Л.Гансүх сайд байхгүй байна. Дуусч байна уу.
З.Энхболд: Би гурав дахь хуудсан дээрээ явж байна. Энэ чинь долоон хуудас шүү дээ.
Д.Эрдэнэбат: Энэ муу хэдэн сайд нараа гөлийлгөөд зогсоогоод байх юм уу.
З.Энхболд: Би ч гэсэн зогсч байна л даа. Куланда дэд сайд, ерөнхий боловсролын сургалтын агуулгыг шинэчилж, багш нарыг зөөврийн компьютертэй болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн юу болсон бэ?
Ч.Куланда: Кембрижийн стандарт гэдэг зүйлийг нэвтрүүлж байгаа. Компьютерийн хувьд олон хувиар нэмэгдсэн. “Шинэ зууны боловсрол” гэдгээр төсөвт сууж, нийт сургуулийн 80 хувь нь энэ хөтөлбөрт хамрагдана.

З.Энхболд: Багш бүрийг зөөврийн компьютертэй болгоно гэсэн байна.
Ч.Куланда: 15 хувьтай байгаа.
С.Баярцогт: Багш нарыг бүгдийг нь зөөврийн компьютерээр хангах ажил энэ 2012 онд бүрэн хийгдэнэ. Хятадын хөнгөлөлттэй зээлийн 60 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарт зориулагдана. Үүний үр дүнд бүх багш зөөврийн компьютертэй болгож, сургуулиуд цахим сүлжээнд шилжинэ.
З.Энхболд: Мэргэжлийн боловсрол олголт, хөдөлмөр эрхлэлт бий болгож сургалт үйлдвэрлэлүүдийг нэмэгдүүлнэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрийн сургуульд суралцагчдын тоо нэмэгдсэн үү?

Ч.Куланда: Гурав дахинаас ч илүү нэмэгдсэн байгаа. Оюутолгой болон бусад хөтөлбөрүүдээс гадна олон тооны сургалтын төвүүд нэмэгдсэн.

З.Энхболд: Золжаргал сайдаас асууя. Хөдөөгийн иргэд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд арилжаалах гол нэрийн бараагаа шууд худалдан авах төв байгуулна гэсэн байна
X.Золжаргал: Хууль батлагдсан байгаа. УИХ-ын тогтоолоор 2012 оны зургадугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулна хэмээн заасан. Тиймээс тогтоолд заасан өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
З.Энхболд: Сонгуулийн дараа юм байна. тийм үү?
X.Золжаргал: Тийм
З.Энхболд: Би сайдуудад нэг зүйл хэлмээр байна. УИХ-аар баталсан зүйлсийг дурдаж хэрэггүй. Одоо бол Засгийн газрын ажил л ярьж байна. Малын бирж ажиллаж эхэлсэн юм уу, үгүй юу.
X.Золжаргал: 2012 оны зургадугаар сараас ажиллаж эхэлнэ. Энэ хугацаанд ажиллуул гэж УИХ-аас даалгавар өгсөн. Үүний дагуу ажиллаж байгаа.

З.Энхболд: Нүүрс шингэрүүлэхийг нь хэн ярих вэ. Нефть боловсруулахыг нь Ариунсан ярих юм уу.
Х.Баттулга: Манай дээр ажиллаж байсан залуучууд өөрсдөө санал гаргаад нэлээд их хэмжээний мөнгөөр төслүүд хийсэн. Германы төсөл байгаа. Сая Германы канцлер ирэхэд бид энэ төслөө танилцуулсан. Хамтарч ажиллах талаар санаачлагатай ажиллая гэсэн. Цаас нь бэлэн болсон болохоор шавдуулж ажил болгох хэрэгтэй.
З.Энхболд: Сайд аа, цаас бэлэн болгох биш. Ингэж бичсэн байна. Төслүүдийг хэрэгжүүлж, дотоодын хэрэгцээгээ хангана. Нэг, хоёр литр шатахуун гаргасан юм байна уу?
Х.Баттулга: Гараагүй.
Д.Эрдэнэбат: Ариунсанд хэлэх юм байхгүй юу.
З.Энхболд: Нүүрсэн дээр л юм хэлэхгүй бол өөр зүйл байхгүй биз дээ. Бензиний үнэ нэмсэн хэрэгт орчихоод байгаа шүү дээ.

Б.Ариунсан: Өмнөговьд л гэхэд эхний ээлжинд хоёр нүүрс боловсруулах эхний шатны үйлдвэр ашиглалтад орсон. Нэг нь 15 сая, нөгөө нь гурван саяынх. Мөн Дорноговь аймагт байгаа.
З.Энхболд: Бүтээгдэхүүн гарсан юм уу?
Б.Ариунсан: Гарч байгаа. Эхлээд угааж байгаа. Тавдугаар цахилгаан станц байгуулагдахаар бэлтгэл ажил нь бараг бүрэн хангагдаад байна. Тендер нь зарлагдаад явж байна.
З.Энхболд: 2008 онд байгуулах асуудлыг нь шийдсэн байсан шүү дээ. Одоо барих тухай ярьсаар байгаа юм уу?
Б.Ариунсан: онд баригдаж эхэлнэ.
З.Энхболд: Монгол Улсын өрх, айл бүрийг эрчим хүчээр хангана гэж байна.
Б.Ариунсан: Үндсэндээ “Дөргөн”, “Тайшир”-ын цахилгаан станц ашиглалтад орсноор улсын хэмжээнд эрчим хүчний сүлжээнд ороогүй зургаахан сум үлдэнэ.
З.Энхболд: Багануур, Шивээ Овоогийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станцууд байгуулж, говийн бүсийн үйлдвэрүүдийг байгуулж, илүүдлийг экспортолно.
Д.Эрдэнэбат: Багануур. Шивээ Овоод нүүрсний уурхай байхгүй, нойл.

З.Энхболд: Аялал жуулчлалын бүсүүдийн нэр төрлийг олшруулж, жуулчдын тоог нэг сая болгоно гэжээ. Жуулчны тоо сая хүрсэн үү?
Х.Баттулга: 2011 оны тоогоор 450 мянган жуулчин ирсэн.
З.Энхболд: Шударга ёс, хариуцлагатай төрийг бий болгоно гэсэн байна. Шат шатны сонгуулийг боловсронгуй болгоно гэсэн байна. Батлагдсан хуулийн тал нь Л.Болд сайдынх тул хариулах уу.
Л.Болд: УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан. Ямар ч байсан сонгуулийн шинэчлэлт хийгдэнэ байх.
З.Энхболд: Төрийн албан хаагчдын ёс зүйн хуулийг батлан мөрдүүлнэ. Хууль батална гэхээр УИХ-ын ажил байх. Энэ бол хэрэгжээгүй.
Д.Эрдэнэбат: З.Энхболд гишүүн өөрөө хариулчихлаа.
З.Энхболд: Улс орны хөгжилд нөлөөлсөн олон улсын таатай орчинг бий болгох, батлан хамгаалах, гадаад харилцааг өргөжүүлнэ.
Л.Болд: Нэлээд тодорхой ажлууд хийсэн. Батлан хамгаалах, гадаад харилцаа бол Монгол Улсын нүүр царай болох хэмжээнд байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих