“Эко-Алтан Заамар” компанид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

f8b26093b0e5a18db04ed197eba2156eТөв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа олон жил явуулсаар ирсэн Эко-Алтан Заамрын ил уурхайд хоёрдугаар сарын 28-ны 16:20 цагийн орчимд ноцтой осол згарса билээ. Уг ослын улмаас хоёр ажилтан нас барж, хоёр ажилтан сураггүй байна.

Тухайн осол нь уурхайн карьерын хана хэсгээс их хэмжээний шороо нурж, зургаан хүн болон тоног төхөөрөмжүүд дарагдсан байдаг. Осол гарсан өдрөөс хойш Онцгой байдлын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303-р ангийн Ми-171E загюарын нисдэг тэргээр очиж шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.

Мөн хүч нэмэгдүүлэхээр Орхон болон Булган аймгийн онцгой өайдлын алба хаагчид ирсэн байгаа юм. Өнөөдрийн байдлаар Эко-Алтан Заамрын үүдэлтэй ослын газарт 100 орчим хүн ажиллаж байгаа гэх албан тоон мэдээлэл байна.

Аврагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, хоёр иргэний цогцсыг гаргаад байгаа билээ. Онцгой байдлын аврагчид нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй, аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байгаа.

Тэнд байгаа ажилчдын хэлж буйгаар 80 метрийн өндрөөс шороо нурсан том оврын машины жолооч нар зогсоо зайгүй ажиллаж байсан тул машинаасаа ч бууж чадалгүй осолдсон гэсэн мэдээллийг өгч байна.

Харин ослын мөрөөр очсон Мэргэжлийн хяналтынхан, Онцгой байдлынхан нар Ослын шалтгаан нь “УСАН САНГАА БУРУУ БАЙРШУУЛСАНААС ҮҮДЭН НУРАЛТ БОЛСОН” хэмээн дүгнэжээ. 80 метр ухсан хананы цаана арав хүрэхгүй метр усан сан нээж газар дахин ухсан. Иймээс карьер хиймэл нуур хоёрын дундах шороо доогуураа идэж явсаар гулгалт үүсч улмаар нуралт болсон хэмээжээ.

Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагааны улмаас 25 мянган метр куб шороо нурсан хэмээн үзээд байна. Одоогоор нарийн дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд тус компанид Эрүүгийн хэрэг нээж шалгаж эхэлжээ.

Харин өнөөдөр ослын нөхцөл байдлын мэдээллийг Онцгой байдлаас 13:00 цагт шууд харуулж мэдээлэл өгөхөөр болоод байна.

https://paparatsi.mn/nre


URL:

Сэтгэгдэл бичих