Эрийн цээнд хүрсэн Казино

5015fae6149f15c920c01da3401f68033fb8b6f8

“Казино”  гэх энэ үгэнд Монголчууд хэдийн дасчихаж. “Хятадууд нууцаар казино ажиллуулж байсан”, “УИХ-ын гишүүд нь гадаад очиж казино тоглосон”, “ Банкны ажилтан банкны мөнгөөр казинод тоглосон”,  “Солонгост очиж  ач зээгээ харахаар явдаг эмээ өвөө нар казинод донтдог” гээд сонссоор байгаад бүр дасчихаж. Уг нь чихэнд дасал болсон эд нүдэнд үзэгдэж байдагсан. Гэтэл Монголд алга. Анх  нэр нь дуудагдаж эхэлснээсээ хойш Казино эрийн цээнд хүрчээ.

Тэр үед яагаад казино дээр тогтож  анхаараагүй юм бол. Хэрэв тэгсэн бол өдийд үр өгөөжийг нь хүртээд ядарсан эдийн засагтаа ямх боловч нэмэр өгч байхгүй юу.

 “УИХ-ын гишүүн С.Эрдэнийн вант улсад казино тоглож байсан тохиолдол хэд хэдэн удаа гарлаа”. Бүр төрийн цагдаа нар энэ хэрэгтэй холбоотой байж болзошгүй” гэж ирээд л шуугиж байна. Цагдаа нар ч үүнд нь нэг их цочирдсон шинжгүй байцгаах  нь  “Энэ нь нэгэнт эрэлттэй болчихсон  байхад ингээд яахав дээ” гэх шиг.

Яг энэ мэт үйлдлийг л төрийн харалган бодол гэхээс өөр юу гэх вэ. Их бага дээр дооргүй  “Гадаадын жуулчдыг татах хэрэгтэй. Иймийн тулд аялал жуулчлалыг  өргөжүүлэх хэрэгтэй”  гэдэг. Жишээлбэл Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Дадал сумдад аялал жуулчлалын цогцолбор барьж гадныхны нүдийг хужирлах тухай ярьж байгаа.

Тэгвэл Казино ч гэсэн мөнгө татах хуримтлуулах нэг хэлбэр нь. Гадаадын улс орнууд  эрэлт хэрэгцээг маш эерэгээр, хурдтайгаа зохицуулахыг чухалчилдаг. Энэ нь  хууль зөрчих  асуудал  гарахаас сэргийлж буй ажиллагаа бөгөөд нөгөөтэйгүүр ашгийг нь  хуримтлуулж, хуваарилж зохицуулалт хийдэг.

Өнөөдөр ”Эдийн засгийн өсөлт сайжирч байгаа” гэх зэргээр ярьж байгаа. Тэгвэл энэ мэт эрэлт нь ихэдсэн зүйл дээр төр тоглолт хийж  яагаад болохгүй гэж.

Хэрэв төр соргогоор харж тоглож гэмээнэ  Монгол Улсын эдийн засагт нэн хэрэгтэй. Нэгэнт эрэлт нь бий болчихоод байхад  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж муйхарлаж байхаар казиногийн тухай хуулийг баталсан шиг баталчихвал нүдээ олсон ажил болох нь маргаангүй.

Тэгэхлээр эрийн цээнд хүрсэн казиног шалавхан өрх тусгаарлавал яасан юм.

http://erennews.mn/article/26075


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих