Ж.Батбаясгалан: Хуралд ирээгүй бүх дарга нарт хариуцлага тооцно
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт зарлагдсан боловч агентлагийн дарга нарын 90 гаруй хувь нь ирээгүй байв. Хотын дарга Ж.Батбаясгалан ирц авах үед Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяагийн орлогч худал хэлээд газар дээрээ баригдан даргынхаа хамтаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болжээ. Мөн хуралд ирээгүй бусад удирдлагуудад ч хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн. Улмаар Засаг даргын тамгын газрын дарга, Хотын ерөнхий менежер нарт холбогдох хуулийн дагуу агентлагийн удирдлагуудад хариуцлага тооцох тушаал, шийдвэрийг 09:30 цагт бэлэн болгох үүрэг өгч, “Төр түшмэлээр дутдаггүй юм шүү” гэсэн хатуу үгийг хэлсэн юм.
URL:




