А.Амбасэлмаа: 22 тохиолдол илэрч, Улаанбаатар хотын нийт халдварын тохиолдлын тоо 491 боллоо
Эрүүл мэндийн амнаасс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Өнгөрсөн 24 цагийн дотор ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 11581 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээр шинжилгээнээс 22 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 12 хүн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой, 4 хүн нь халдвар авсан сувилагчийн гэр бүл, бусад нь сүүлд бүртгэгдсэн тохиоллдлуудын ойрын хавьтал, ажиглах байранд тусгаарлагдсан анхны болон давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
Ийнхүү Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 491 боллоо. Харин халдвар гарсан хөдөө орон нутгууд болох Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Монгол Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 817 байгаа.
Түүнчлэн сайн мэдээ гэвэл 5 хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ. Манай улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 1308 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 884 байна. Өнөөдрийн байдлаар 413 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 272 хүн хөнгөн, хүндэвтэр 126 хүнд 12, маш хүнд 3 байна.
Үүнээс ХӨСҮТ-д 123 хүн хөнгөн, хүндэвтэр 50, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 215 хүн эмчилгээнд байна. Үүнээс 130 хүн хөнгөн, хүндэвтэр 76 хүнд 7, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 13 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 6 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Fact.mn
URL:














