Шинээр 3963 тохиолдол батлагдаж, найман хүн нас барлаа
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,963 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болж байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 240,042 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,383 нь нийслэл хотод,
- 2,580 нь орон нутагт бүртгэгджээ.
Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
URL:




