Хүчингийн хэрэгт нэр холбогдсоны дараах Жей Зи

bey(1)Реппэр Жей Зи “Mufasa” киноны нээлтийн ёслолд эхнэр Бейонсе, болон охин Блю Айви нарын хамтаар хүрэлцэн ирж, хүчингийн хэрэгт буруутгагдаж буйгаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.

Жей Зи 2000-аад оны эхээр Шон Дидди Комбстой хамт MTV Video Music Awards-ийн дараах үдэшлэгийн үеэр 13 настай охин хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаад буй бөгөөд нэрээ нууцалсан хохирогч орон нутгийн цагаар ням гарагт тэднийг шүүхэд өгчээ.

Хохирогч гэх эмэгтэй үдэшлэгийн үеэр дээрх алдартнууд түүнийг согтоож, улмаар унтлагын өрөөнд оруулан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээгээд, уг хэрэгт нэр бүхий эмэгтэй алдартнууд мөн оролцсон гэжээ.

Уг мэдээллийг Жей Зи няцаан, хохирогчдын өмгөөлөгч гэх Тони Базби түүнийг шантаажлахыг оролдож байна хэмээсэн байна.

 https://news.zindaa.mn/4zfz


URL: