Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабын хурлын үеэр анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийллээ

IMG_1257.jpgНийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хоёрдугаар хуралдаан болж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, шуурхай штабын хуралдаанд оролцогчид Монгол Улсад ардчилсан сонгуулиар сонгогдсон  анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийллээ.


URL: