Самранд яваад сураггүй алга болсон 35 настай залуугийн цогцсыг олжээ

514992974_1036183482008393_4244254276992317261_nСамар түүхээр яваад сураггүй болсон эрэгтэй нас барсан байдалтай олджээ.

Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт суманд энэ оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос самар түүх зорилгоор ирсэн эрэгтэй сураггүй алга болсон гэх мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ сарын 30-ны өдөр уулын торлогтой хэсэгт нас барсан байдалтай олсон гэж ЦЕГ-аас мэдээлэв.


URL: