Казакстаны жүжигчин Мурат Бисембин 53 насандаа таалал төгслөө
“Рэкетир” киноны Русланы дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон Казакстаны жүжигчин Мурат Бисембин 53 насандаа таалал төгслөө. Тэрбээр 2024 оноос хойш нойр булчирхайн хорт хавдраар өвдөж, өвчинтэйгөө тэмцэж байсан аж.
Түүнийг таалал төгссөн талаар охин Диана Булатова албан ёсны мэдэгдэл хийж, цахим хуудсандаа “Би тандаа хязгааргүй хайртай” хэмээн нийтэлжээ.
Жүжигчин Мурат Булатович Бисембин Казакстаны Кызылордын уугуул бөгөөд тэрбээр төрөлх хотдоо Политехникийн дээд сургууль, Алматы дахь Урлагийн академийг төгсжээ. Тэрбээр 2003 онд “Каждый взойдет на Голгофу” телевизийн цувралын нэг ангид тоглож, жүжигчний гараагаа эхэлжээ. Үргэлжлүүлэн “Сказ о розовом зайце” драм, “Брат или брак” болон “Брат или брак 2” инээдмийн кино, “Томирис” туульсын кино болон “Весь мир у наших ног”, “Рывок”, “Братья”, “Кто вы, господин Ка?”, “13 клиническая”, “Книга легенд: Таинственный лес”, “Ага” зэрэг бусад төслүүдэд амжилттай тоглосон юм.







URL:




