Монголчуудын 85% нь олон улсын уул уурхайн компаниуд улс орныг “шулж байна” гэж үзжээ

IMG_0196Өмнө нь “Оюу Толгой” төслийн талаар олон улсын байгууллагууд янз бүрийн санал асуулга явуулж байсан ч тэдгээрийн үр дүн Монгол Улсад өргөн хүрээнд нийтлэгдэж байгаагүй. Энэхүү нийтлэлд 2026 оны нэгдүгээр сард Монгол Улсад анх удаа 3,000 респондент хамруулсан өргөн хүрээний социологийн судалгааны мэдээллийг бодитойгоор танилцуулж байна. Судалгаагаар олон улсын уул уурхайн компаниудын үйл ажиллагааны зарим асуудал, байгаль орчны сэдэв, мөн Rio Tinto компани болон түүний “Оюу Толгой” ордод явуулж буй ажлын талаарх танигдалт, хамтын үнэлэмжийг нарийвчлан тодруулжээ.

Судалгааг Монголын нэр хүндтэй, сэтгүүлчдийн нэг Б.Эрдэнэбаатар   хийжээ.

Б.Эрдэнэбаатар 1999 онд Монголын шилдэг эрэн сурвалжлах сэтгүүлч цол, 2000 онд Хүүхдийг ивээх сангийн хэвлэлийн шагнал, 2007 онд Монголын Улаан загалмайн шагнал хүртсэн. Тэрээр мөн Орос, Хятад, Япон, Солонгос, Польш, Кувейт, Саудын Араб зэрэг 37 оронд очиж сурвалжлага хийж байжээ.  Одоо тэрээр Хөх Толбо сонины эрхлэгч.

Судалгааны түүвэр нь 3,000 респондент бөгөөд 18-аас дээш насны нийт хүн ам (2,407,096 хүн)-ыг төлөөлөхүйц хэмжээтэй, алдааны магадлал 1.8% байна. 1,500 асуулгыг утсаар, үлдсэн 1,500-г интернэтээр бөглүүлжээ.

Социологийн судалгааны үр дүнгээс үзвэл, оролцогчдын 80 гаруй хувь нь олон улсын уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас Монголын ард түмэн шударга өгөөж авч чаддаггүй гэсэн итгэлтэй байна. Харин ердөө 6.2% нь үүнтэй санал нийлэхгүй гэж хариулжээ. Ялангуяа 45-аас дээш насныхан төслийг хамгийн хатуу үнэлж, энэ бүлгүүдэд сэтгэл дундуур байдлын түвшин 85–87%-д хүрч байна.

Ихэнх оролцогчдын хувьд “Оюу Толгой”-той холбоотой зөрчил нь ганц тохиолдлын асуудал биш, харин системийн алдаа гэж ойлгогддог.

Rio Tinto-ийн үйл ажиллагааны талаар иргэдийн мэдээлэл харьцангуй бага боловч тэр нь сөрөг хандлага бүрэлдэхэд хангалттай байна. Тухайлбал, оролцогчдын 50% нь Rio Tinto-ийн үйл ажиллагааны нарийн мэдээллийг мэдэхгүй гэж хариулсан бөгөөд мөн 50% нь тус компани Монголын өмнө хүлээсэн нийгмийн үүргээ биелүүлдэггүй гэж үзжээ.

Мөн иргэдийг байгаль орчны асуудал хүчтэй түгшээж байна. Хүн амын бараг 80% нь олон улсын олборлогч компаниудын үйл ажиллагаанаас болж байгал орчны  нөхцөл доройтож байгаад санаа зовж байгаа бөгөөд, тэдний талаас илүү хувь нь “маш  түгшүүртэй” хэмээн хариулсан байна. 55-аас дээш насныхны дунд санаа зовнил 90%-д дөхөж байгаа нь энэ сэдэв тэдний хувьд ямар их зарчмын чухал  асуудал болохыг харуулж байна. Үүний зэрэгцээ оролцогчдын бараг тал хувь нь уурхайн осол, ажилчдын амь эрсдэх тохиолдолд хариуцлагыг орон нутгийн ажилчдад бус, компани болон түүний удирдлага хүлээх ёстой гэж үзжээ.

Асуулгад оролцогчдын бараг тал илүү хувь нь тухайн компани нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх (сургууль, эмнэлэг, зам барих гэх мэт) үүргээ бүрэн биелүүлдэггүй гэдэгт итгэлтэй байна. Энэ байр суурийг ахмад насныхан болон жижиг суурин газрын оршин суугчид илүү олон давтамжтай илэрхийлжээ.

Энэ бүхний дүнд төслийн удирдлагын загварыг бүхэлд нь дахин эргэн харах шаардлагатай байна. Хүн амын 54% нь “Оюу Толгой” ордын ашиглалтын эрхийг өөр компанид шилжүүлэхэд бэлэн гэж хариулсан бөгөөд 55% нь төр засаг уурхайг илүү хариуцлагатай шинэ эзэмшигчид рүү шилжүүлэх шийдэмгий арга хэмжээ авах ёстой гэж үзжээ. Үүнд тэд Киргизстаны “Кумтор” уурхайн туршлагыг жишээ болгон дурдсан байна. Судалгаанд оролцогчдын бараг 60% нь Rio Tinto-д хамгийн том ордыг шилжүүлсэн шийдвэрийг буруу гэж үзсэн бол зөв гэж үзсэн нь ердөө 16% орчим байна. Энэ нь сүүлийн жилүүдэд төслийн үйл ажиллагаа тулгуурлаж ирсэн гол шийдвэрийг Монголын нийгэм хүлээн зөвшөөрөхгүй байгааг илтгэнэ.

Rio Tinto компанийн хаалттай байдал нь тусдаа бухимдал үүсгэдэг. Оролцогчдын 68% нь ажилчдын нас баралт, үйлдвэрлэлийн осол, экологийн болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар Rio Tinto ил тод мэдээлэх үүрэгтэй гэж үзжээ. Харин 9% орчим нь нэр хүндээ хамгаалах үүднээс ийм мэдээллийг нуун дарагдуулахыг зөвшөөрч болох талтай гэж хариулсан байна.

Enhee Cracco, [05/02/2026 11:37]

Үүнтэй зэрэгцэн 2025 оны арванхоёрдугаар сард болсон “Оюу Толгой”-той холбоотой парламентын сонсголыг хүн амын 69% нь сонирхсон бөгөөд материалын нэг хэсэг нь нууцын зэрэглэлтэй байсан ч ийм өндөр сонирхол илэрхийлсэн байна.

Олон нийтийн ойлголтонд  Rio Tinto-ийн үйл ажиллагаа янз бүрийн зөрчилтэй холбогддог. Хамгийн түгээмэл дурдагдсан нь татварын зөрчил, санхүүгийн ил тод бус байдал бөгөөд үүнийг 41.6% хэлжээ. Түүнтэй ойролцоо хувь нь Монгол Улстай байгуулсан гэрээг өөрийг нь шударга бус гэж үзсэн байна. Ойролцоогоор 40% нь экологийн зөрчил, 36%-аас дээш хувь нь хөдөлмөрийн муу нөхцөл дурдсан бол оролцогчдын гуравны нэг нь компанийн албан тушаалтнуудтай холбоотой авлигын сүлжээг онцолжээ.

Ерөнхийдөө судалгаанууд Монгол Улсад экологийн түгшүүр болон үндэстэн дамнасан уул уурхайн компаниудад итгэх итгэлгүй байдал тогтвортой шинжтэйг харуулж байна. “Оюу Толгой” нь аль хэдийн зөвхөн эдийн засгийн төсөл байхаа больжээ. Олон хүний хувьд энэ төсөл нь төр, нийгэм болон дэлхийн капиталын хоорондын харилцаанд үүссэн тэнцвэргүй байдлын бэлгэ тэмдэг болсон байна. Хямралын нөхцөлд энэ суурь хандлага хурдан хугацаанд нээлттэй эсэргүүцлийн давалгаа болж хувирах эрсдэлтэй.

Асуулганд оролцогчдын бараг 70% нь “Оюу Толгой”-той холбоотой гэрээнүүдийг хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчийн ашиг сонирхолд нийцүүлэн байгуулсан гэж үзжээ. Харин 12% орчим нь төрийн ашиг сонирхол хангагдсан гэж итгэж байна. Ийм олон нийтийн хандлагыг харгалзан үзвэл “Оюу Толгой” ордын талаар аль хэдийн боловсорсон зөв шийдвэрүүдийг гаргах цаг болсон биш үү?

Итгэл найдваргүй байдал нь олон нийтийн хяналт сул байгаатай ч холбоотой. Оролцогчдын 72%-аас дээш нь төслийн санхүүгийн тайлан хэрхэн бүрддэгийг ойлгодоггүй гэж хариулсан бол 65% нь УИХ болон Засгийн газар уурхайн операторт бодит нөлөөлөл үзүүлэх хөшүүрэггүй гэж үзжээ. 55-аас дээш насныхны дунд энэ үзүүлэлт 78%-д хүрсэн байна.

Төслийн нийгэм-эдийн засгийн үр өгөөжийг ч шүүмжлэлтэй хүлээн авч байна. Хүн амын 61%-аас дээш нь “Оюу Толгой”-гоос орж ирж буй орлогыг өдөр тутмын амьдралдаа мэдэрдэггүй гэж хариулжээ. Зөвхөн 9% орчим нь амьжиргааны түвшин мэдэгдэхүйц сайжирсан гэж хэлсэн байна. Уурхайгаас татварын орлого авч буй бүс нутгуудад ч эерэг үнэлгээ 15%-иас бага байна.

Төслийн өрийн схем нь мөн тусдаа бухимдал,дургүйцэл, эсэргүүцлийг үүсгэдэг. Оролцогчдын бараг 75% нь улсын эзэмшлийн 34% бодитоор ашиг авчирдаггүй, учир нь хөрөнгө оруулагчийн олгосон зээлийн үйлчилгээний төлбөрт “идэгддэг” нь шударга бус гэж үзжээ. Тэдний талаас илүү нь энэ загварыг эдийн засгийн далд хамаарал гэж шууд нэрлэсэн байна. Дээд боловсролтой хүмүүсийн дунд ийм үнэлгээ бүр ч түгээмэл бөгөөд 62%-д хүрчээ.

Экологийн үр дагаврыг иргэд урт хугацааны, бараг эргэж засах боломжгүй гэж хүлээн авч байна. Ойролцоогоор 67% нь томоохон олборлогч компаниудын үйл ажиллагаа бэлчээр доройтуулах, усны хомсдол үүсгэхэд хүргэнэ гэж итгэж байна. 57%-аас дээш хувь нь албан ёсны экологийн тайлангууд бодит хохирлыг багасган харуулдаг гэж үзжээ. Харин компанийн өөрийнх нь гаргадаг мониторингийн мэдээлэлд итгэдэг хүмүүс ердөө 10% орчим байна.

Уламжлал ёсоор байгалийн нөөцийн асуудалд харьцангуй бага оролцдог залуучууд ч нөхцөл байдлыг болгоомжтой харж байна. 18–24 насны бүлэгт 42% нь одоогийн загвар үргэлжилбэл улс орон стратегийн нөөцөө аажмаар алдана гэж үзсэн бол 38% нь нийгмийн хурцадмал байдал өснө гэж хүлээж байна.

Монголын нөөц баялгийг шударгаар удирдах загварыг шаардах нь огт маргинал үзэл биш юм. Респондентүүдийн бараг тал нь стратегийн ордуудын удирдлагад төрийн үүргийг нэмэгдүүлэхийг дэмжиж, 44%-өөс дээш нь хатуу хяналтын нөхцөлтэйгээр шинэ түншүүд татах шаардлагатай гэж үзжээ. Харин хэлэлцээргүйгээр шууд үндэсний болгохыг 28% орчим нь дэмжсэн бөгөөд энэ нь голчлон ахмад үеийнхэн байна.

Эцэст нь хэлэхэд, “Оюу Толгой” нь олон нийтийн ухамсарт аль хэдийн зөвхөн олборлох төсөл бус, илүү өргөн утга бүхий улс төр-нийгмийн бэлгэ тэмдэг болжээ. Тиймээс уурхайтай холбоотой аливаа шийдвэр асар хүчтэй олон нийтийн резонанс үүсгэж, эдийн засгийн хэлэлцүүлгийн хүрээнээс хол даван гарсаар байна.


URL: