Украин ОХУ-ын хоёр дахь уулзалтын эхний өдөр үр бүтээмжтэй өнгөрлөө гэжээ
Украин болон ОХУ-ын албан тушаалтнууд Абу Даби хотноо АНУ-ын зуучлалаар хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Хоёр тал уулзалтын эхний өдөр /2026.02.04/ үр бүтээмжтэй өнгөрсөн гэж Киевийн ахлах хэлэлцэж хэлжээ. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн дарга Рустем Умаров “Ажил бодитой, үр бүтээлтэй явагдаж, тодорхой алхмууд болон практик шийдлүүдэд чиглэсэн” гэсэн юм. Дэлхийн II дайнаас хойш Европт гарсан хамгийн том дайн эхлээд дөрөв гаруй жил өнгөрөөд байна.
Уулзалтын талаар мэдээлэлтэй АНУ-ын албан тушаалтан хэлэлцээг мөн үр бүтээлтэй явагдсан гэсэн юм. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский шөнө бүр хийдэг видео мэдэгдэлдээ, энэхүү хэлэлцээ дайныг үргэлжлүүлэх шинэ боломжийг ОХУ-д гаргаж өгөлгүй жинхэнэ энх тайванд хүргэх хэрэгтэй гэжээ. Зеленский “Нөхцөл байдал сайжирч дайныг дуусгах, энх тайван руу чиглэж байгаа гэдгийг Украин дахь иргэд мэдрэх хэрэгтэй” хэмээсэн байна. Зеленский хэлэлцээ эхлэхээс өмнө ОХУ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зуучилсан эрчим хүчний бүтцэд цохилт өгөхгүй байх хугацааг ашиглан зэвсгээ цуглуулж, мягмар гарагт /2026.02.03/ урьд өмнө нь байгаагүй өндөр тоотой баллистик пуужингаар цохилт өгсөн гэж буруутгасан.
Эх сурвалж: Reuters
URL:




