Гадаадад байгаа монголчууд санал өгөхөд бэрхшээл үүсчээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн ху­рал­даа­наар Орон нутгийн хур­лын сон­гуу­лийн тухай хуульд нэ­мэлт, өөрч­лөлт оруулах тухай хуу­лийн төслүүдийн нэгтгэсэн төс­лийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч чадсангүй. Түүнч­лэн цахим үнэм­лэх ху­га­цаан­даа тарааж ам­жих­гүй гэ­сэн мэ­дээл­лийг Хууль зүйн сайд өг­сөн учраас АН-ын дарга Н.Ал­тан­­хуяг, ХЗДХ-ийн сайд хоёрын дунд ширүүн маргаан өр­нө­лөө. Н.Ал­тан­хуяг дарга  “Ням­дорж оо, чи бууны нохой шүү дээ. Чи сонгуулийн булхай хийх гэж сайдынхаа суудалд үлд­сэн” гэсэн бол Ц.Нямдорж сайд “Чи тийм юм бол Засгийн газар­таа байж байхгүй яасан юм” гэчихэв.

Харин Н.Алтанхуяг “Чамд хайртайдаа МАН-ынхан авч үлдсэн гэж бо­дож байгаа бол бит­гий горьд” гэх зэргээр нэлээд удаан хэрэлд­лээ. Ширүүн уур амьс­гал дунд өр­­нө­сөн байнгын хо­роо­ны ху­рал­­даан Гадаад дахь мон­гол­чууд Дип­ло­мат төлөөлөг­чийн газ­раа очиж сонгууль өгөхөд хүнд­рэл үүсээд байгаа асуудлыг хэлэл­цэ­­хэд хэрүүл намжиж, гишүүд хэ­лэл­цэх асуудалд анхаарлаа хан­дуулж эх­лэв. УИХ-ын Сонг­огч­дын нэр­­­­­сийн жагсаалт бүрт­гэлийн хя­­­­нал­­тын дэд хорооны дар­га З.Эн­­х­­­болд  гадаад дахь мон­гол­чу­у­дыг УИХ-ын сон­гуульд орол­цуу­­лахад мөрдөх батлам­жийг ГХЯ, СЕХ-ны дарга нар хамт­ран гар­­гасан талаар уншиж танил­цуу­­лаад, санал өгөхөөр хоёр удаа Дипломат төлөөлөгчийн га­­зар ирэх нь зардал чирэгдэл их гаргах сөрөг талтай гэдгийг тайл­­бар­лаад энэ заалтыг өөрчлөх шаард­лагатай гэсэн санал гар­галаа. Тухайлбал, АНУ-д гэхэд Мон­гол Улсыг төлөөлсөн Дипло­мат төлөөлөгчийн газар ердөө хоёр хотод л байдаг аж.

Нэг нь Сан-Франциско, нөгөө нь Ва­шинг­тон. Тэгтэл Нью-Иорк, Чи­каго зэрэг хотод монголчууд ол­ноо­роо амьдардаг, тэдгээр ир­гэд сонгуульд оролцохын тулд эх­­лээд бүртгүүлнэ, дараа нь са­на­лаа өгнө гэж дахин Дипло­мат төлөөлөгчийн газраа ирнэ. Асар том нутаг дэвсгэртэй АНУ-д автомашинаар явна гэ­вэл цаг алдана, тиймээс онго­цоор нисэхээс аргагүй. Энэ то­хиолд­лыг бодохоор монгол ир­гэд онгоцоор хоёр дахин ни­сэх шаардлага бий болно. Ийм бэрх­шээл зөвхөн АНУ-д амьдарч бай­гаа монголчуудад тохиолдоод буй юм биш, Англи зэрэг улсаас эх­­лээд нэлээд хэдэн улсад бэрх­шээл үүссэн юм байна. Энэ асуу­далд гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж өмнө нь Ир­гэ­ний шинэчилсэн бүртгэлд хам­рагд­чихсан бол шууд санал өгөх өд­рөө ирээд бүртгүүлээд саналаа өгч болохоор, хэрвээ бүртгэлд хамрагдаагүй бол заавал Монгол Улс­даа бүртгүүлж байж санал өгөх талаар ярилцлаа. Байнгын хороо­ны дарга Ж.Сүхбаатар “СЕХ, ГХЯ Сонгуулийн тухай хуульд заасан заалтын дагуу журмаа ба­талчихсан байхад, дахиад өөрч­лөх нь тогтворгүй байдал үүс­гэнэ. Монголбанк болон бусад бай­гууллага шиг үүрэг чиглэл өг­дөг бай­гууллага биш” гэсэн тайл­бар хий­лээ.
АН-ын бүлгийн ах­лагч Ч.Сай­ханбилэг “Хууль ба­тал гэж бид­нийг суулгадаг. Хуу­лиас дээ­гүүр гарсан шийдвэр гаргачи­хаад бай­хад наадхаа зас гэж хэлэх эрх байхгүй болж байна уу. Бид зайлш­гүй гэж үзвэл шаардах, үүрэг өгөх эрхтэй” хэмээгээд ам ажил хоёр нь үргэлж зөрж бай­гааг шүүмжиллээ. Гадаад дахь мон­голчууд УИХ-ын сонгуульд са­налаа өгөхийн тулд хоёр удаа Дип­ломат төлөөлөгчийн газраа очих уу, эсвэл нэг удаа юу гэдгийг жу­рам баталсан ГХЯ, СЕХ  энэ асууд­лаар дахин хэлэлцэх болс­ноор байнгын хорооны хуралдаан өндөр­лөв.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих