СОНГУУЛЬ байлаа = МОЛИГО байлаа

Бид ихийг нэхдэг бөгөөд үргэлж зүгээр сууж, мөнгөтэй бас баян бурхан ирээд дээрээс нь доллар шиднэ гэж төсөөлөн амьдарч байгаа бид нэгийг бодох цаг иржээ. Нэг хулхи гар нөгөөгөө муулна, тэгээд тэр өөрөө тэнгэрт гарч чадна гэдэг ойлголтыг бага байхад нь хэн тэгж хүмүүжүүлсийн болдоо зайлуул. Нэгэн цагт, нэг тэрэгний 2 дугуй нь болон өнхөрч явсан хүмүүс чи хагархай, би бүтэн, чи гуйвдаг, чи хулгайч  ч гэх шиг уралцаж байхын. Харин хэн нь  хэн бэ гэвэл нэг тэрэгний дугуй шүү гэдгийг түмэн олон мэднэ ш дээ.  Ялгаж салгах ухаантай ард түмэн гэдгийг хэн хэн мэддэггүй, ойлгодоггүй бололтой.

Хөгжил дандаа урагшаа явахдаа байгалиа сүйтгэнэ, сүйрэл дагуулна, хүн амаа тэжээхэд хүнд болно, байгалийн баялаг сорогдоно, нэгнээ эзлэн түрэмгийлнэ. Манай улс төрчидийн тархи хөгжих тусмаа, маш нарийн ухааныг гаргана, арга мэх нь улам л нарийсч хуурч мэхлэхийг улс төржих, Пи Ар хийх гэж ойлгодог бололтой. Улс төрчидийн хар ухаан нарийсаж эдийн засагч биш ч гэсэн далд эдийн засгийг сайн хөгжүүлдэг, хуульч биш гэсэн хуулийн цоорхой маш сайн ашигладаг, яг шоронд суухгүй ч гэсэн маш сайн хулгай хийдэг ийм л гайхалтай чадварлаг болон хөгжиж байна. Энэ удаадаа хуурчихсан маргааш өөр тойрог дээр бараг 4 сонгогдсон гар 4 тойрогоос сэлгэх нь холгүй энд тэнд, барин тавин худлаа ярин явна. Яасан үйлтэй хулхидуулж ханадагүй ард түмэн юм.

Зэс нь гарах цаг.

2008 оны сонгуулиар улс төрийн нам хүчнүүд даахгүй гэсэн том булуу амласаар тэрнийхээ барьцаанд багагүй орсон. Гэхдээ боломж байсаныг тэд хараагүй бөгөөд санаачилж хийгээгүй хувь хүний аминчхан хүсэл нь дийлээд чадаагүй юм. Уул уурхайн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа Монголчуудын хувийг ахиухан тавиулаад өөрсдийнхөө цавчаануудаа багахан татаад наанаа үйлчилсэн бол болох байлаа. Энгийн нэг Монголын компани 900 сая долларыг цөөн хувийн хувьцаагаар гадаадын хөрөнгийн биржээс босгож байхад манай улс төрчид тэрнээс том орд газраа зарчихаад 100 сая долларын найгүй их хүүтэй өр авчирчихаад сайхан шоудлаа. Шударга ажиллах байсан бол болох байлаа.

Бид багагүй тараасан мөнгөөрөө Эрдэнэтийн хиймэл уулыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар их мөнгөөр баруун солгойгүй цацлаа. Тавантолгой таван тийш нь хувааж тараалаа. Нэгч коксжуулах нүүрсний үйлдвэрийг санаачлагаараа барьсангүй харин Хятадад Монголын нүүрсний сургаар том хотууд босч өндийж, өчнөөн Хятад ажлын байртай боллоо, бас том том үйлдвэрүүд ч баригдлаа. Бид бүхэн хэн санаачлагатай бөгөөд түмэнд хэрэгтэй зүйлд гараа  ч хөдөлгөдөггүйг харин өөртөө ашигтай зүйлд уургын морь шиг байдаг гэдгийг сайн харж байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдалыг дахин боловсруулах үйлдвэр барья гэж сумо тайлбарладаг Алтанхуяг гээд залуу нэлээд удаан явсан юмдаг шийдвэрлээд шийдсэн зүйл лав байхгүй арга саам хийгээд зөндөө удаж байна.

За одоо харамсаад яахав.

Өнгөрсөн 4 жилд эдийн засагт томоохон өөрчлөлтүүд хийсэн багагүй өрийг авчирсан байна. Монголчууд түүхэндээ байхгүй их өртэй болсон. Засгийн газраас гаргаж байгаа тоон мэдээлэл нь маш их дарж гардаг бөгөөд ямар дарах эх үүсвэр, яаж төлөх бодлого байхгүй өдөр бүр худлаа амласан амлалтандаа яаж хүрэх бэ? Гэсэн ядмагхан бодлоор Монгол улсыг залж явна.

Одоогоор манай улсын нийт өр 8,1 тэрбум ам.доллар буюу 10 гаруй их наяд төгрөг байгаа юм. Үүнд, Засгийн газар, төв банк, арилжааны банкууд, бусад салбарынх багтаж байна. /2011 оны 12 сарын байдал./

Энэ мэдээллээс хойш 5 сар болсон бөгөөд нэгч үйлдвэр бариагүй, нэг ч бидний гэсэн төсөвт мөнгө авчраад өгчих уурхай бодитоор ажиллаж эхлээгүй бөгөөд өрхийн хэрэглээний зардал, засгийн газрын зардал зэрэг зэрэг өссөөр, ичсэн улс төрч эдийн засгаа алж энд тэндээс зээл авах л арга хайж зээлээр төсөвөө бүрдүүлсээр 2012 онтой золгож ичих ч үгүй бас сонгууль бодоод сонгогдоно гэж найдаж байх нь гутамшигтай. Тэгээд оноос хойш нэмэгдсэн өрийг нэмээд л байвал аймшигтай их тоо гарна.

-       21 мянган төгрөг.

-       Сар бүрийн тэтгэвэр тэтгэмж.

-       Төрийн албан хаагчидийн цалин, урамшуулал

-       Оюутны 70 мянган төгрөг

-       Буудай санд тушаасан тариаланчидийн будааны мөнгө

-       Суулгац тарималын мөнгө

-       Төрөөс зарласан тендэрүүдийн графикт мөнгө гээд бүгдийг гаргах түрүүчээс зузаан өрийн дансыг дараагын засгийн газарт шилжүүлэн өгч байна.

Одоо сонголтоо буруу хийвэл нэг өдөр урд хөршдөө зарчихаад гараад явчихаж мэдэх нөхөд л энэ төрийн толгойг авч яваа нь аймшигтай.

Энэхүү их өрийн цүнхээл нь гадны аль ч орон манайд хөнгөлөлттэй зээл өгөх, хөрөнгө оруулалт оруулж ирэхээс татгалзах ба томоохон эдийн засагтай улс орнууд тэр дундаа Монголын түшиц бааз болгох сонирхолтой орны бүрэн эрхшээлд орох аюул нүүрлэж байна.

Сонгуулийн өмнө дээрх бэлэн мөнгүүдийг цувуулан зээлээр бүтээсэн бөгөөд дахин бүтэн жил энэ хэлбэрээр явбал Монголчууд дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ хэд дахин илүү их өртөй ДНБ гадаад өрийн харьцаа хамгийн их алдагдсан буюу нэг үгээр хэлбэл түрүүлж дампуурах орны нэг болж байгаа бид ойлгох хэрэгтэй болоод байна. “ИЧСЭН УЛС ТӨРЧИД ЭДИЙН ЗАСГАА АЛАХ НЬ”

Казакстан улс 3 жилээр төлөвлөж, үйлдвэрүүдийг зуу зуугаар барих төлөвлөгөө гаргаж дэд бүтэцийн яам нь дэд бүтэцээ барилга хот төлөвлөлт яам нь тус тусын ажлаа хариуцан жил болгох улсын иргэдийг нийгмийн халамжаар бус ажил хийх, хөдөлмөрлөх боломжийг олгож ажлын байруудыг нэмэгдүүлж байгаа нь нэг гараанаас эхэлсэн Казакстан улс манай улсын хөгжлөөрөө хол орхиж байгааг харуулж байна.

Монголчуудын дийлэнх нь нийгмийн халамжаар өдрийн бор хоногийг өнгөрөөж байдаг бөгөөд өдөр ирэх тусам өөрсдийгөө амьдралаа аваад явахад хүнд болж ирж байна. Ажлын байр хомс бөгөөд ганзагын наймаанаас хувийн АА-гаа босгож байгаа цөөхөн хэдэн бизнес эрхлэгчид нь ажлын байраар ард иргэдээ хангаж бэлэн мөнгө тараасны балагаар өдрийн цагаар хар ажилч хийх хүнгүй болж хоцордог болсон. Зээлийн хүү дэндүү өндөр учраас АА-аа сайн болгож чаддаггүй, ганзагаар төдийлөн зээлийн барьцаанд өгчих хөрөнгийг хурааж чаддаггүй, зарим нэг нь гадаадад ажиллаж байгаад хэдэн бор юм олсоныгоо нэг түрээсийн байранд өгч дуусгаад мөн л нийгмийн халамж хүртэгч болон хувирдаг. Дэлхийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй өндөр бодлогын хүүтэй бөгөөд жоохон мөнгөтэй нэг нь хөдөлж байгаа нэгнээ хүүлж шулж амьдарвал хамгийн эрсдэлгүй, хамгийн ашигтай бизнес болдог бөгөөд мөнгөтэй хүмүүс банкинд хадгалуулна, эвсэл хүүлнэ, харин нийгмийн баялгийг бүтээх нэгч салбарт хөрөнгө оруулалт хийдэггүй.

Цаг цагаар цадна цагаан сараар нэг цадна гэдэг шиг сонгууль ганцхан Монголд чухал мэт аашлах нь цагаан сарын дараа яах бэ гэдгээ боддоггүйтэй адил болоод байна. Энэ угжирсан буруу зуршлаасаа одоо л салахгүй бол сонгуулийн дараа мөнгөгүй төсөвт сан, цалингүй төрийн албан хаагчид, тэтгэвэргүй өвгөд, эмгэд, тэтгэмжгүй эмзэг бүлэг, нийгмийн халамжгүй Монголчууд хаашаа харж үхэх юм бэ?

Болих болоогүй юм байх даа.

Сонгууль дөхөөд одоо яах бэ? Унавал яах бэ? Намайг журмын нөхөд жийгээд оймсоо гозолзуулаад нэг тийш аваад явчих вий? Гэсэн олон айдасыг хэсэг бүлэг хүмүүсийн толгойноос сонгууль дөхөхөөр салдаггүй. Энэхүү өөрийг нь мангасаас хамгаалдаг зөөлөн сайхан модон сандалаа авч үлдэхийн тулд нүдээ ухаад зарахаас сийхгүй байх юм даа гэж. Монголчууд арга мэхэнд олон орсон энэ жил арай тэгж молигодуулахгүй байх.

ГОЁ МОЛИГО

100 мянган айлын сургаар гэр хороололд амьдардаг бүх Монголчууд байртай болох нь бага хүүтэй зээл олдох нь гэх зэргээр баахан мөрөөдөцгөөж, 100 айлын иргэний бүртгэлийн гадаа оочирлон хэсэг зогслоо. Яг үнэндээ байрны хөнгөлөлттэй зээл гаргах мөнгө засгийн газарт байхгүй гэдгийг мэдсэн бол тэгж хөөрхий амьтад оорчирлож хөлсөө гоожуулан зогсохгүй л байсан байх. Өдөрт 400 хүн хадгаламж банкнаас 6000 мянган төгрөг төлж лавлагааны маягт авах ба 400 хүнээр тасалбар болгож лавлагааны маягтыг зогсоодог. Өдөр бүр ингэж авах ба хоцорсон нэгэнд нь ченжилж хөөрхөн наймаа хийнэ. Энэ жилдээ бол 400 хүн ч 100 мянган айлын хөтөлбөрөөр байр орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд хамрагдаж чадахгүй бөгөөд улсын төсөвөө арай ядан энд тэндээс зээлэн сар болгон өгдөг халамжийн мөнгөө тавьдаг гэдгийг бүх Монголчууд мэдээд ойлгочихвол эвгүй юм болно доо. Орон сууц санхүүжилтийн корпораци дээр өчнөөн төчнөөрөө оочирлон материал өгч буй хүмүүс ЯГ 100 мянган айлаар байр авах гэж байгаа юм шиг молигодуулж байгаа нь аймшигтай. Мэдээж энэ СОНГУУЛЬ байлаа гэж хэлэхийг МОЛИГО байлаа гэдэгтэй адилхан сонсогдоно доо.

Сонгууль дөхөөд бас багтруулах гээд байгаа нэг асуудал эрх баригчидын нөгөө хуудуутай амлалт 1,5 сая төгрөг байлаа. Мөн л адил урд сонгууль энэ худлаа амлалтаар арай гэж зөөлөн суудал авсан болохоор одоо энэ худлаа амлалтаа биелүүлж байгаа мэт өргөдөл авч эхэллээ. Мөн л СОНГУУЛЬ БАЙЛАА шүү дээ. Яг хувьцааг өгөхгүй нийгмийн халамжиндаа очиж хувьцаагаар авахуу мөнгөөр авахуу гэж санал авна. Мөнгө байхгүй сонгуулийн дараа зөөлөн суудлаасаа унасан ч бай гарсан ч бай Монголчууд амьдардагаараа амьдарч л байна. Өвөө эмээ нар маань тэтгэвэрээ, төрийн албан хаагчид цалингаа авдагаараа л авна. Харин яаж тавих бол бүү мэд СОНГУУЛЬ байлаа гэхүү бүү мэд.

Худал үг нэг л өдөр эзэндээ…

Эдийн засаг маш их өссөлттэй гарсан эндүүрсэндээ имфляц өссөнийг хэлж байгаа гэж бодсон бололтой, ажилгүйдэл багассан гэдгийг хятад ажилчид Монголоор нэл болсоныг хараад хэлсэн байх, 100 мянган айлын хөтөлбөр гэж 100 мянган цэцэг чихэн дээр нь тарьсанаа хэлээд байх шиг, Монголчуудыг бүгд саятан болчихлоо гэж хувьцаа юу, мөнгө үү гэж худлаа судалгаа авсанаа өгсөн гэж эндүүрсэн бололтой.

МОНГОЛД МӨНГӨӨР БААДАГ ҮХЭР БАЙДАГГҮЙ ШҮҮ ДЭЭ

1010мн


URL:

Сэтгэгдэл бичих