Б.Наранхүү тойргоо тэрбум төгрөгөөр худалдаж авсан уу
Сонгуулийн өмнөх улс төрийн захиалгат ажиллагаанууд ар араасаа хөвөрч, “но”-той эрхмүүдийн нойрийг хулжааж байна. Урд шөнө нь нэр дэвших эрхээ авчихаад баярлаад гүйж явсан “Сод” Монгол”-ын Ц.Анандбазар маргааш нь уйлна гэдгээ яаж санах билээ дээ. МАН-аас Дундговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшихээр болсон түүнийг маргааш нь АТГ-аас баривчлан сатуулсан юм. Түүнтэй хамт “Мон уран”-ны Б.Наранхүүг баривчилсан гэдэг мэдээлэл цацагдаж байсан ч удалгүй ташаа мэдээлэл гээд өнгөрсөн. Гэтэл Б.Наранхүү эрх мэдэл албан тушаалын төлөө юу ч хийхэд бэлэн нэгэн гэнэ. Хэд хоногийн өмнө улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах гээд бужигнаж явахад Б.Наранхүү МАН, АН-ын алийг нь сонгох вэ гээд “лааз өшиглөн” явж байгаад аврал эрж АН-ийг сонгосон аж. Ингээд зогсохгүй Дундговийн тойргийг тэрбум төгрөгөөр худалдан авч, энэ тойрогт санаархаж байсан эрхмүүдийг “уйлуулаад” авсан сурагтай.Өнгөрсөн жил Дундговь аймгийн 70 жилийн ойг нижгэр зохион байгуулж, бөх, зургаан насны морьдын түрүүг ланд 200 машинаар байлан мөнгийг баруун, солгойгүй цацаж явсан түүнийг АТГ-ынхан анхаардаггүй юмаа гэхэд зарим хүн ангайсан юм. Гэхдээ нүүрэндээ үстэй адгуусыг 800 сая, манан хөөрөгт 380 сая төгрөг тоолж өгөөд явдаг түүнд тэрбум төгрөг сонин биш, харин тэр их мөнгийг хаанааж яаж олоод байна гэдэг л сонин санагдаж байна. Анод банкны дампуурал, хүүхдийн паркын луйвар, Дүнжингарав худалдааны төвийн бүтэлгүйтэл гээд том, том булхай луйвартай байнга хамт явдаг түүнийг АТГ-ынхан сонирохгүй байгаа нь Ардчилсан намын ивээлд багтсаных гэх хүмүүс ч байна.
АТГ-ынхан авлигачтай тэмцэж байгаа нь сайшаалтай ч зөвхөн МАН-ын угшилтай хүмүүсийг барьж, цагдаад байгаа нь хэн нэгний захиалгат ажиллагаа гэж харагдуулж байгаа. Хэрэв энэ байгууллагынхан үнэхээр авлигачтай тэмцэх гэж байгаа бол АН-ын авлигачдыг ч барьж, цагдаач ээ. Энэ намынхан тийм ч цэвэр, энхийн цагаан тагтаа шиг хүмүүс биш гэдгийг эрх биш анзаарсан байлгүй дээ.чтай тэмцэх гэж байгаа бол АН-ын авлигачдыг ч барьж, цагдаач ээ. Энэ намынхан тийм ч цэвэр, энхийн цагаан тагтаа шиг хүмүүс биш гэдгийг эрх биш анзаарсан байлгүй дээ.
http://asunews.mn/main/fact/f-people/1205280025/%D0%91%D0%9D%D0%B0%D1%80%D0%B0%D0%BD%D1%85%D2%AF%D2%AF-%D1%82%D0%BE%D0%B9%D1%80%D0%B3%D0%BE%D0%BE-%D1%82%D1%8D%D1%80%D0%B1%D1%83%D0%BC-%D1%82%D3%A9%D0%B3%D1%80%D3%A9%D0%B3%D3%A9%D3%A9%D1%80-%D1%85%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B6-%D0%B0%D0%B2%D1%81%D0%B0%D0%BD-%D1%83%D1%83.html
URL:













