Ах, дүү аваргуудын балгаар Монголын цирк устлаа

Улсын циркийг буцааж өгчихөөд УИХ-д сонгогдвол яасан юм бэ, Д.Сумъяабазар аа
“Улсын циркийг буцааж өгчихөөд УИХ-д сонгогдвол яасан юм бэ” хэмээн Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарт өдгөө хэлбэл алдсан хүний алдас, олсон хүний олз гэх байх л даа. Гэхдээ Д.Сумъяабазарыг УИХ-д МАН-аас нэр дэвшиж байгааг нь далимдуулаад “Чаддаг юм бол улсын ганц циркийг буцаагаад өгчих” гэж хэлээд үзье.
Тэртэй тэргүй Д.Сугарыг ТӨХ-ны дарга байхдаа Д.Сумъяабазар нарт улсын циркийг шударга бусаар хувьчилж өгсөн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай цацаж байсан шүү дээ. Харамсалтай нь Д.Сугар даргын нуугдан, хуйвалдан байж итгэж өгсөн улсын маань ганц цирк тарж, бутарсан байдалтай, устаж, үгүй болохын наахнуур байна. Улсын циркийн үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүй, менежментийн шинэчлэл хийж, үйл ажиллагааг нь улам сайжруулна хэмээж байсан нь зүгээр л хошгируулалт, хоосон амлалт байсныг цаг хугацаа хангалттай харуулллаа.
Д.Сумъяабазар нар хувьчилж авснаар улсын цирк цэцэглээд, гялалзаж гялтганаад байгаа зүйл харагдахгүй байна. Өөдөлж дэвшээд, өдөр бүр тоглолтуудаар чихцэлдэж, хүүхэд багачуудын цангинасан инээд цэнхэр дээвэртэй, дугуй байшинд царгиад байгаа зүйл ажиглагдсангүй. Харин дэлхийн брэнд болж, азидаа дээгүүрт үнэлэгдэж байсан улсын маань цирк мартагдаж, устаж, үгүй болох дээрээ тулж байна уу даа гэх харуусал төрөх боллоо. Ах, дүү аваргуудын балгаар Монгол Улс циркгүй болох ёстой юм уу, Монголын цирк лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж үү гэх бодлууд ч ар араасаа хөвөрч байна.
Монголын циркчид гадны улс орнуудад түрүүллээ, амжилт үзүүллээ гээд сураг дуулддаг л даа. Гэвч үүнд Д.Сумъяабазар нарын гавьяа байхгүй. Тарсан, бутарсан хэдэн циркчид маань өөрсдийнхөө хүчинд л авьяас чадлаа үнэлүүлж яваа нь тэр.
Сургуультай амьтан ч үгүй үлдсэн “АСА”-гийнхан амьтаны эрх ашгийг хамгаалах ногоон хөдөлгөөнд элссэн гэж өөрсдийгөө хайцаалж байгаа ч амьтангүйгээр цирк хөгжинө гэдэг эргэлзээтэй. Хамгийн харамсалтай нь Монгол Улс циркгүй болж байна. Яагаад заавал монголчууд циркгүй байх ёстой гэж.
Хувьчлалд хуудуу орсон уу
2006 оны 12 дугаар сарын 21-нд Төрийн өмчийн хорооноос улсын циркийг менежментийн хувьчлалд оруулахаар нээлттэй тендер зарлаж байлаа. Тендерт Циркийн дарга байсан Н.Батмөнх, одоогийн найруулагч Зориг, орлогч У.Энхбаяр тэргvvтэй “Монгол цирк”, Улсын Циркийн дарга Э.Дорж, ерөнхий менежер Болдбаатар, улсын аварга Д.Сумъяабазар, улсын начин Д.Сэржбvдээ нарын “АСА”, Ш.Цогтхvv, Б.Сансармаа, Урлагийн гавьяат зvтгэлтэн Д.Ухнаа, гавьяат жvжигчин Б.Сарантуяа, Жанчивдорж тэргvvтэй “Их цирк” зэрэг багууд оролцож байв.
Тендерийн журмыг урьдчилж ТӨХ-ноос баталдаг бөгөөд энэ vеэр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын онцлогийг харгалзан босго оноо тогтоодог байна. Иймээс аж ахуй нэгжийн босго оноог 70-аар тогтоодог бол циркийг хувьчлах тендерийн саналын босго оноог нэлээд өндөр буюу 80-аар тогтоож байсан юм. Учир нь цирк улсдаа ганцхан шүү дээ. Нөгөө талаас энэ тал дээр чадварлаг баг бий болгож, сайн төсөл хийлгэхийн тулд ингэж өндөр шалгуурыг тавьсан гэлцдэг. Иймийн тулд ТӨХ-ноос оролцогч байгуудад Улсын циркийг 2011 он хvртэл удирдаж ажиллах стратеги төлөвлөгөөг боловсруулах зургаан шалгуурыг биелvvлсэн байх гэсэн шаардлага тавьсан байна.
Yvнд:
1. Багийн боловсрол, мэргэжил, ур чадвар, дадлага туршлагыг сайжруулах,
2. Yндсэн vйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгvй байх,
3. Yндсэн хөрөнгийн ашиглалтыг зориулалтын дагуу сайжруулах ( циркийн тоглолтын тоо цөөн байсан)
4. Циркийн урлагийн урын санг баяжуулан, тvгээн дэлгэрvvлж, хөгжvvлэх, vйлчлэх хvрээг тэлэх,
5. Хvний нөөцийг хөгжvvлэх, ажилтнуудын нийгмийн халамжийг сайжруулах,
6. Соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах гэх шаардлагууд юм.

Багуудын ирvvлсэн материал сайн байсан боловч ТӨХ-ноос тавьсан шаардлагын босго оноог давж чадаагvй тул 12 сарын 29-ний өдөр тендерийг хvчингvй болгож байлаа.
Гэтэл хvчингvй болсон тендерийн асуудал гэнэт сөхөгдөн дахин шинэ комисс байгуулагдан, багуудын ирvvлсэн материалыг дахин шалгаж vзээд Улсын Циркийн дарга Э.Дорж, ерөнхий менежер Болдбаатар, улсын аварга Д.Сумъяабазар, тvvний дvv улсын начин Д.Сэржбvдээ тэргvvтэй “АСА” багийг ялсанд тооцсон нь булхайтай боллоо хэмээн “Монгол цирк” багынхан vзээд тухайн үед хэвлэлийн хурал хийж байсан билээ.
ТӨХ өөрийнхөө гаргасан журмын 16.3-т заасан «шинжээчдийн комиссоос аль нэг баг нь босго оноо болох 80 оноог давж чадаагvй тохиолдолд тендерийг хvчингvй болгоно гэснээ зөрчиж, дахин тендер зарлалгvйгээр ялагчийг тодруулсан нь буруу” гэж тус багийнхан мэдэгдэж байв.
Тэдний vзэж байснаар «12 дугаар сарын 21-нд зарлагдсан тендерийн материалыг хуучин шинжээчдийн комисс 12 дугаар сарын 27 хvртэл уншиж нягтлаад шийдвэр гаргасан байхад, ТӨХ-оос 2, 3-хан цагийн дотор шинээр шинжээчдийн комиссыг бvрдvvлэн шалгасан нь vнэнд нийцэхгvй бөгөөд энэ нь хэн нэгний гар хөл оролцсон явдал боллоо” хэмээж байв.
Мөн хоёр дахь комисст багтсан хvмvvс цирк хэмээх нарийн урлагийн талаар гавьтай мэдлэггvйгээс Улсын циркийг зөвхөн цэнхэр асартай байшин хэмээн сэтгэж хувьчиллаа гэдгийг Н.Батмөнх нар тухайн үед хэлж байсан юм. Эхний комиссоор дөнгөж 78 оноо авч байсан “АСА” баг хэдхэн хоногийн дараа бvтэн 10 оноо илvv авчихсан гарч ирсэн нь хамгийн ноцтой, хар төрvvлсэн явдал хэмээж байв. “ТӨХ-ны дарга Д.Сугар Москвад болсон “Совет”-ийн хурлаас буцаж ирмэгцээ шууд Япон руу эмчилгээнд явсан. Харин тvvний эмчилгээний зардлыг Асашёорюv Д.Дагвадорж даасан” гэх сураг ч дуулдаж байлаа. Энэ мэт ярианаас үзэхэд Д.Сугар үнэхээр хууль бусаар улсын циркийг Д.Сумъяабазар нарт өгчихсөн байх магадлалтай.

Мөн тендер зарлагчийн зvгээс тавьсан болзол дотор “Улсын циркийг хувьчилж авсан баг хоёр жилийн хугацаанд vндсэн vйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгvй” гэж заасан ч гэрээний хугацаанд улсын цирк “бөхийн өргөө, урлагийн тайз, зөн билэгтнүүдийн тулааны талбар” зэрэг элдэв үзүүлбэрийн талбай болж байсан билээ. Ямартай ч тухайн үед “Монгол цирк” багийн ахлагч Н.Батмөнх улсын циркийн хувьчлалын асуудалд ямар байр суурьтай байсныг хүргэе.

Н.Батмөнх: Тендерт яах аргагvй будлиан орчихлоо

-Та Улсын циркийн тендерт vнэхээр будлиан орсон гэж vзэж байна уу. Ялагдсандаа гомдолтой байгаагаас асуудал vvсгэж байгаа юм биш биз?
-Яалаа гэж. Тендерт яах аргагvй будлиан орчихлоо. ТӨХ-ны удирдлага тендерийн vр дvнд тун айхтар нөлөөлөл vзvvллээ.

-Танд бодитой баримт байна уу?

-Баримтуудыг би шvvх дээр л хэлнэ дээ.

-Таныг эхний vнэлгээний комисст нөлөөлсөн гээд байгаа шvv дээ. Тиймээс л ” АСА” баг шууд ялагчаар тодроогvй гэх юм?
-Vнэлгээний комисст нөлөөлөх ямар ч хvчин зvйл, тийм ёс суртахуун надад байхгvй.

-Эхний комиссоос 78 оноо авсан “АСА” баг энэ удаа 88 оноо авчээ. Vvнд тэгээд юу нөлөөлөв өө?

-78 оноо авсан тэр дvгнэлтээр л тендер хvчингvй болсон юм шvv дээ, уг нь. Гэтэл ТӨХ-ны удирдлага өөрсдөө журмаа зөрчөөд, заавал ноёны бөхийг ялуулна гэсэн сэтгэлзvйгээр хандлаа.

-Өрсөлдөгч талаас ТӨХ-ны удирдлагад нөлөөлсөн гэсэн товтой мэдээлэл алга уу, та бvхэнд?

-Хvмvvс янз янзаар л ярьж байна. Д.Сугар, сvvлийн комисст багтсан Г.Сvхбаатар нар Өвөрхангайнх. Их аварга тэдэнтэй нэг нутаг. Энэ байдал нөлөөлсөн гэх хvн ч байгаа. Тэр бvv хэл, хууль бус байгуулсан комиссын гишvvд дотор Д.Сугар даргын ангийн нөхөд ч орсон гээд ухаад байвал олон л юм гарна.

-Д.Сугарын эмчилгээний зардлыг Д.Дагвадорж даасан гэсэн. Vvнийг та дуулсан уу?

-Тийм яриа дуулдсан. Би vvнийг харин ч нааштай хvлээж авсан. Аварга маань нутгийнхаа ахын биеийг сайхан сэтгэлээр эмчлvvлж байгаад харин ч талархах зvйл.

-Гэхдээ энэ тендерийн vр дvнд нөлөөлөх зvйл биш vv. Та vнэхээр тэгж бодож байна уу?

-(инээв) Vгvйсгэхгvй байна л даа. Vгvйсгэх ч аргагvй.

http://mongolcomments.mn/


URL:

Сэтгэгдэл бичих