Хиллари Клинтон даваа гаригт Монголд ирнэ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ирэх даваа гариг буюу долдугаар сарын 9-нд Монголд ирэх юм байна. Хатагтай Хиллари Клинтон Улаанбаатар хотод болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгүүдийн хуралд оролцохоор ирж байгаа нь энэ аж. Тэрээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд С.Батболдтой уулзахаар төлөвлөжээ.
URL:








