“Playtime 2012″ наадмын тасалбар 80-150 150 мянган төгрөгийн үнэтэй
Амьд хөгжим сонирхогчдын “Playtime 2012″ наадмын тасалбар 80 -150 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ. Түүнчлэн наадамд оролцогчдыг бүртгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдрийг дуустал “Hi-Fi Records”-ын байранд бүртгэх гэнэ. Хамтлаг, дуучдыг бүртгэсний дараа 25-ны өдрөөс шалгаруулалт эхлэх аж. Энэ жилийн Наадам нь уламжлал ёсоор хоёр өдрийн турш буюу ирэх сарын 4,5-нд “Монгол шилтгээн” цогцолборт болно.
Б.Дэжид
URL:




