“Таван цагариг”-ийн тусгай сурвалжлагч Ж.Отгонцагаан, Г.Баярсайхан нар Лондон хотоос мэдээлж байна
Өрсөлдөгчдөө басаж болдоггүйг байт харвааны эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд орос, япон бүсгүйчүүдийн “дуэль” харуулсан. Хүрэл медалийн төлөөх харваанд өрсөлдөгчдөө дийлэх боломж хойд хөршийн харваачдад байсан ч тэд ашиглаж чадаагүй юм. Ксения Перова, Кристина Тимофеева, Инна Степанова нар тэмцээн эхлэнгүүт санаачилгыг гартаа авч, итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Онох бүрт сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бие биедээ баяр хүргэж байсан бүсгүйчүүд ялалт нөгөө талд ирнэ гэж бодоогүй нь лавтай. Харин Наран улсын тамирчид яс сайт яван чангарна гэгчийн үлгэрийг үзүүлж, улмаар хоёр онооны илүүгээр буюу 207:209-өөр гуравдугаар байр эзэлсэн юм. Байт харваа сэтгэл зүйн спорт.
Өнгөрсөн баасан гаригт зохиогдсон хувийн урьдчилсан харваанд “Гуулин” улсын тамирчин Дон Хьюн Им 699 оноогоор дэлхийн дээд амжилтыг шинэчилснийг ч хэлэх үү, энэхүү төрөлд хэзээний л гарамгай солонгос харваачдыг түрүүлэхэд хэн ч гайхахгүй байсан. Гэвч эрэгтэйчүүдийн багийн харваанд энэ бүх таамаг аль хэдийнэ замхарч, хагас шигшээд тэд “Сэм авга”-ын тамирчдад ялагдсан нь Лондоны олимпийн нэгэн дуулиан байсан юм. Амласан алтан медалиа хүрэл болгон хувиргасан эрчүүдийн гашуун туршлага бүсгүйчүүдэд нэгийг бодогдуулсан нь мэдээж. Тэд туйлын хянамгай харвасаар аваргын төлөөх тэмцээнд таарсан нанхиад бүсгүйчүүдийг 210:209-өөр дийлж эх орондоо алтан медаль нэмлээ.
ДУГУЙ
Эмэгтэй дугуйчдын бөөн гараатай уралдаан тун сонирхолтой болж, голланд бүсгүй Мариан Вос хур туршлагатай тамирчдын толгой дээр цахиур хагалав. Бариа ойртох мөчид тэрбээр хамгийн хурдтай финиш хийснээр олимпийг зохион байгуулагч орны Элизабет Армитстид, ОХУ-ын Ольга Забелинская нарын өмнө оржээ.
УСАНД СЭЛЭЛТ
АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс олимпийн медалийн тоогоор олон жил тэргүүлсэн ЗХУын гимнастикч Лариса Латынинагийн дээд амжилтыг (18 медаль) эвдлээ. Хэдийгээр тэр Лондоноос алтан медаль бөөндөх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй байгаа ч 4х200 м-ийн буухиад багийнхныхаа хамт шагналын тавцангийн тэргүүнд зогссон юм.
Ийнхүү 4х100 м-т Францад булаалгасан аваргын титмээ дээрх зайд тэд буцаан авлаа. Энэ нь түүний 15 дахь алт бөгөөд “Лондон-2012- ”-ын хошой мөнгийг нэмбэл нийтдээ 19 медаль өөрийн болгожээ. Тэгвэл 200 м-ийн чөлөөт сэлэлтэд эмэгтэйчүүдээс Фелпсийн нутаг нэгт Эллисон Шмитт болон 200 мийн холимог сэлэлтэд Нанхиадын өнөөх 16 настай охин Е Шивень нар олимпийн дээд амжилт тус тус эвджээ. Дашрамд дурдахад энэ нь БНХАУ-ын сэлэгчдийн гурав дахь түрүү бөгөөд Бээжингийн олимпод тэд үүнээс хоёроор дутуу алт хүртсэн түүхтэй.
200 м-ийн чөлөөт сэлэлт
Эрэгтэй:
1.Янник Агнел (Франц) 1.43,14
2.Пак Тайвэнь (БНСУ) 1.44,93
3.Сунь Ян (БНХАУ) 1.44,93
Эмэгтэй:
1.Эллисон Шмитт (АНУ) 1.53,61 олимпийн рекорд
2.Кэмилл Муффат (Франц) 1.55,58
3.Бронте Баррат (Австрали) 1.55,81
100 м-ийн араар даллах сэлэлт
Эмэгтэй:
1.Мисси Франклин (АНУ) 58,33
2.Эмили Сийбом (Австрали) 58,68
3.Аяа Терекава (Япон) 58,83
Эрэгтэй:
1.Мэттью Греверс (АНУ) 52,16
2.Ник Томан (АНУ) 52,92
3.Рёсүки Ирие (Япон) 52,97
100 м-ийн өврөөр даллах сэлэлт
Эмэгтэй:
1.Рута Мелютите (Литва) 1.05,47
2.Сони Ребекка (АНУ) 1.05,55
3.Сатоми Сүзүки (Япон) 1.06,46
Чөлөөт сэлэлт, 4х200 м-ийн буухиа
Эрэгтэй:
1.АНУ 6.59,70
2.Франц 7.02,77
3.БНХАУ 7.06,30
200 м-ийн эрвээхэй сэлэлт
Эрэгтэй:
1.Чад Ли Клос (ӨАБНУ) 1.52,96
2.Майкл Фелпс (АНУ) 1.53,01
3.Такэши Мацүда (Япон) 1.53,21
200 м-ийн холимог сэлэлт
Эмэгтэй:
1.Е Шивень (БНХАУ) 2.07,57 олимпийн рекорд
2.Алисия Коуц (Австрали) 2.08,15
3.Кэйтлин Леверенц (АНУ) 2.08,95
БУУДЛАГА
Манай тамирчин Н.Баяраа хийн урт бууны 10 м-т өрсөлдлөө. Олимпийн галын шугамд анх удаа онч сорьсон тэрбээр 593 оноогоор 47 тамирчнаас 23 дугаар байр эзэлжээ.
Хийн урт бууны 10 м
Эрэгтэй:
1.Алин Георг Молдевану (Румын) 702,1 (599+103,1)
2.Никколо Камприани (Итали) 701,5 (599+102,5)
3.Гаган Наран (Энэтхэг) 701,1 (598+103,1) Скит
Эмэгтэй:
1.Кимберли Роди (АНУ) 99
2.Вэй Нин (БНХАУ) 91
3.Данка Бартекова (Словак) 90
Эрэгтэй:
1.Винсент Хэнкок (АНУ) 148 олимпийн рекорд давтсан
2.Эндерс Голдин (Дани) 146
3.Нассер Аль Аттия (Катар) 144
СПОРТЫН ГИМНАСТИК
Оросууд харайлтаас айж байв, харин дамжуурганд хожигдчих юм. Савлуурт тэд америк охидоос 0,399 оноогоор илүү явав. Энэ төрөлд л өрсөлдөгчдөө илүүрхэнэ гэж эртнээс тооцоолсон болохоор ердийн л ялалт байлаа. Харин америкуудыг хүчирхэгжихэд Бээжингийн олимпоос тодорсон Настя Люкин хамгийн ихээр нөлөөлжээ. Ялангуяа дамжуурганд багийнхнаа ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.
Хамгийн сүүлд 20 жилийн тэртээх олимпод багаараа аваргалснаас хойш тасарсан буухиаг залгах гэж оролдсон ч орос бүсгүйчүүд чадсангүй. Энэ удаагийн олимпод цоо шинэ бүрэлдэхүүнтэй оролцож буй тэдний хувьд хамгийн туршлагатай нь “Бээжин-2008- ”-д өрсөлдсөн Ксения Афанасьева байлаа.
Харин эрчүүдийн хувьд Наран улсын гимнастикч Кохей Учимураг ямар гайхамшиг үзүүлэх бол хэмээн спортын хорхойтнууд хүлээсэн хэдий ч тэрбээр ДАШТ-д гаргасан шигээ сюрприз барьж чадаагүй юм.
Баг, эмэгтэй:
1.АНУ 183,596
2.ОХУ 178,530
3.Румын 176,414
Эрэгтэй:
1.БНХАУ 275,997
2.Япон 271,952
3.Их Британи 271,711
Каноэ С1, эрэгтэй:
1.Тони Эстангуит (Франц) 97,06
2.Сидерис Тасиадис (Герман) 98,09
3.Мичаль Мартикан (Словак) 98,31
Хүндийг өргөлт
Эрэгтэй, 62 кг:
1.Ким Ун Гук (БНАСАУ) 327 (153+174) дэлхийн рекорд
2.Фигеора Мосчура (Колумби) 317 (140+177)
3.Еко Юли (Индонез) 317 (145+172)
69 кг:
1.Линь Чинфен (БНХАУ) 344 (157+187)
2.Триятно Триятно (Индонез) 333 (145+188)
3.Равзан Мартин 332 (152+180)
Эмэгтэй, 58 кг:
1.Ли Сяинг (БНХАУ) 246 (108+138) олимпийн рекорд
2.Пимсири Сирикаев (Тайланд) 236 (100+136)
3.Юлия Калина (Украин) 235 (106+129)
63 кг: 1.Майя Манеза (Казахстан) 245 (110+135) олимпийн рекорд
2.Светлана Царукаева (ОХУ) 237 (112+125)
3.Кристин Жирард (Канад) 236 (103+133)
МОРИН СПОРТ
Харайлт:
1.Михаэль Юнг (Герман)
2.Сара Олготсон (Швед)
3.Сандра Ауфартт (Герман)
Баг: 1.Герман 2.Их Британи 3.Шинэ Зеланд
ТЕННИС
Британийн теннисчин бүсгүйчүүд бодсоноос ч сул байгааг хоёрдугаар тойрогт өрнөсөн Лора Робсон, Мария Шарапова нарын тоглолт гэрчилнэ. Жилийн өмнө “Уимблдон”-д тэд мөн л таарахад орос бүсгүй хожиж, эзэн орны тоглогчийг үзэгчдийн суудалд шилжүүлсэн түүх давтагдлаа. Гэхдээ бүх чадлаараа тоглосон Робсоныг гоочилж болохгүй. Тэрбээр хүчтэй довтолгоогоор өрсөлдөгчөө няцаахыг хүссэн ч Мария үүнд нь барьц алдсан байдал огтхон ч үзүүлээгүй юм. Эхний үед британи бүсгүй хоёр ч том алдааг нь ашигласан боловч Шарапова цаашид алдаагаа давтаагүй нь тоглолтын хувь заяаг шийдвэрлэсэн гэж болох талтай.
Хоёрдугаар үед нэгэнт ядарчихсан Лора дэлхийн тэргүүн тоглогчийн эсрэг юу ч хийж чадсангүй. Орос бүсгүйн түүнтэй дараагийн учраа өгөө аваатай тоглодог Сабин Лисицки юм. Эзэн орны тамирчинг бас л мулталсан теннисчнээр мөн л ОХУ-ын Мария Кириленко. Гэхдээ дээрх амжилтдаа ташуурч болохгүйг орос тоглогчдод Вера Звонареватай хийх Серена Уильямсын тоглолт, Надья Петроватай таарсан Виктория Азаренкогийн тулаан сануулах. Харин хойд хөршийн эрчүүд бүсгүйчүүд шигээ гялалзсан тоглолт гаргаж чадахгүй байгаа юм. Дмитрий Турсунов, Алекс Богомолов нар нэгдүгээр тойрогт ялагдсан Южныйгийн жишгийг дагасан бөгөөд хос тоглолтод Давыденко Южный нар АНУ-ын ах дүүс Брайанд дийлджээ. Жо-Вильфрид Цонга, Милош Раонич нарын тоглолт маш сонирхолтой өрнөж, 25:23-аар франц эр ялсан байна. Хоёрдугаар тойрогт АНУын Энди Роддикийг ялсан Новак Жокович дараагийн даваанд Австралийн Ллейтон Хьюиттэй тоглоно.
ТУЯЛЗУУР СЭЛЭМ
Рапира (эрэгтэй) 1.Лэй Шэн (БНХАУ)
2.Алаэлдин Абулкассем (Египет)
3.Чой Бён Чол (БНСУ)
Сабль (эрэгтэй)
1.Арон Силадьи (Унгар)
2.Диего Оккьюцци (Итали)
3.Николай Ковалёв (ОХУ)
Epee (эмэгтэй)
1.Яна Шемякина (Украин)
2.Бритта Хайдеман (Герман)
3.Сунь Юйце (БНХАУ)
СЭЛҮҮРТ ЗАВЬ
Францын каноэ завьчин Тони Эстанге олимпийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртэв. Сонирхуулахад түүний аав болон төрсөн ах нь мөн л сэлүүрт завиар олимпийн медаль авч байсан удамт тамирчид бөлгөө.
Слалом (эрэгтэй, ганцаарчилсан)
1.Тони Эстанге (Франц)
2.Зидерис Тасиадис (Герман)
3.Михал Мартикан (Словак)
САГСАН БӨМБӨГ
“Мөрөөдлийн баг” эх ний тулаандаа Францыг төвөггүйхэн хожсон бөгөөд тоймчид “Америкчууд эсрэг багийн гол тоглогч Тони Паркерийг сайн хамгаалаж чадсан нь ялалтад хүргэсэн” хэмээн дүгнэж байна.
Афины олимпод аваргалж байсан бүрэлдэхүүн нь тэр чигээрээ шахуу Аргентиний ахмад сагчид Литвийг бүх талаар илүүрхэн хожиж, хоёр жилийн өмнөх ДАШТ-д хожигдсон хариугаа чангахан авлаа. “В” хэсгийг тэргүүлж буй гурван баг одоогоор хоорондоо тоглож амжаагүй явна.
Эрэгтэй
“А” хэсэг
АНУ-Франц 98:71
Аргентин-Литва 102:79
Литва-Нигери 72:53
Франц-Аргентин 71:64
Тунис-АНУ 63:110
АНУ 4 оноо, Аргентин, Литва, Нигери, Франц 3, Тунис 2
“В” хэсэг
Испани-БНХАУ 97:81
ОХУ-Их Британи 95:75
БНХАУ-ОХУ 54:73
Австрали-Испани 70:82
Их Британи-Бразил 62:67
ОХУ, Испани, Бразил 4, Австрали, Их Британи, БНХАУ 2
Эмэгтэй
“А” хэсэг
Хорват-БНХАУ 58:83
Чех-Турк 57:61
Ангол-АНУ 38:90
БНХАУ-Ангол 76:52
БНХАУ 6, АНУ, Турк 4, Ангол 3, Чех, Хорват 2
“В” хэсэг
Франц-Австрали 74:70
ОХУ-Бразил 69:59
Их Британи-Канад 65:73
Канад-Франц 60:64
Франц 6, ОХУ, Канад 4, Австрали 3, Их Британи, Бразил 2
ХӨЛБӨМБӨГ
Дэлхийн хөлбөмбөгт ноёрхлоо тогтоогоод буй Испанийн олимпийн шигшээ нь хоёр дараалан хожигдож, хэсгээсээ гарах ямар ч найдваргүй боллоо. 2014 оны ДАШТ-д оролцох залуус нь тэр чигээрээ шахуу Лондонд ирсэн Бразилийн шигшээ зуун хувийн амжилттай яваа бол кавани, Суарес нарын шилдэг довтлогчидтой Уругвайн шигшээ Сенегалд хожигдсон нь сенсаац болсон юм.
Эрэгтэй
“А” хэсэг
Сенегал-Уругвай 2:0
Их Британи-АНЭУ 3:1
Их Британи, Сенегал 4, Уругвай 3, АНЭУ 0
“В” хэсэг
Мексик-Габон 2:0
БНСУ-Швейцарь 2:1
Мексик, БНСУ 4, Швейцарь, Габон 1
“С” хэсэг
Бразил-Беларусь 3:1
Бразил 6, Беларусь 3, Египет, Шинэ Зеланд 1
“D” хэсэг
Япон-Марокко 1:0
Испани-Гондурас 0:1
Япон 6, Гондурас 4, Марокко 1, Испани 0
Эмэгтэй
“Е” хэсэг
Шинэ Зеланд-Камерун 3:1
Их Британи-Бразил 1:0
Их Британи 9, Бразил 6, Шинэ Зеланд 3, Камерун 0
“F” хэсэг
Япон-ӨАБНУ 0:0
Канад-Швед 2:2
Швед, Япон 5, Канад 4, ӨАБНУ 1
“G” хэсэг
АНУ-БНАСАУ 1:0
Франц-Колумб 1:0
АНУ 9, Франц 6, БНАСАУ 3, Колумб 0
Шөвгийн наймын оноолт
Их Британи-Канад АНУ-Шинэ Зеланд Швед-Франц Бразил-Япон
ГАНДБОЛ
Эрэгтэй
“А” хэсэг
Швед-Тунис 28:21
ФранцИх Британи 44:15
Тунис-Исланд 22:32
Их Британи-Швед 19:41
Аргентин-Франц 20:32
Франц, Швед, Исланд 4, Тунис, Аргентин, Их Британи 0
“В” хэсэг
Испани-Серб 31:21
Унгар-Дани 25:27
БНСУ-Унгар 19:22
Серб-Хорват 23:31
Дани-Испани 24:23
Хорват, Дани 4, Испани, Унгар 2, Серб, БНСУ 0
Эмэгтэй
“А” хэсэг
Ангол-Хорват 23:28
Их Британи-ОХУ 16:37
Бразил-Черногор 27:25
Черногор-Ангол 30:25
ОХУ, Черногор, Бразил 4, Хорват 2, Ангол, Их Британи 0
“В” хэсэг
БНСУ-Дани 25:24
Франц-Испани 18:18
Швед-Норвеги 21:24
Норвеги-БНСУ 27:27
БНСУ 5, Норвеги, Франц 3, Дани 2, Испани 1, Швед 0
ТАЛБАЙН ХОККЕЙ
Эрэгтэй
“А” хэсэг
Австрали-ӨАБНУ 6:0
Испани-Пакистан 1:1
Их Британи-Аргентин 4:1
Испани-Австрали 0:5
“В” хэсэг
БНСУ-Шинэ Зеланд 2:0
Голланд-Энэтхэг 3:2
Герман-Бельги 2:1
Бельги-Голланд 1:3
Шинэ Зеланд-Энэтхэг 3:1
Эмэгтэй
“А” хэсэг
Голланд-Бельги 3:0
БНХАУ-БНСУ 4:0
Их Британи-Япон 4:0
Голланд-Япон 3:2
Бельги-БНХАУ 0:0
Их Британи-БНСУ 5:3
“В” хэсэг
Шинэ Зеланд-Австрали 1:0
Аргентин-ӨАБНУ 7:1
Герман-АНУ 2:1
ӨАБНУ-Шинэ Зеланд 1:4
Аргентин-АНУ 0:1
Герман-Австрали 1:3
УСАН ПОЛО
Эрэгтэй
“А” хэсэг
Грек-Хорват 6:8
Казахстан-Испани 6:14
Итали-Австрали 8:5
Хорват-Испани 8:7
Австрали-Казахстан 7:4
Грек-Итали 7:7
Хорват 4, Итали 3, Испани, Австрали 2, Грек 1, Казахстан 0
“В” хэсэг
Унгар-Серб 10:14
Румын-Их Британи 13:4
Черногор-АНУ 7:8
Унгар-Черногор 10:11
Серб-Их Британи 21:7
АНУ-Румын 10:8
Серб, АНУ 4, румын, Черногор 2, Унгар, Их Британи 0
Эмэгтэй
“А” хэсэг
Испани-БНХАУ 11:6
Унгар-АНУ 13:14
Унгар-БНХАУ 11:10
“В” хэсэг
Итали-Австрали 8:10
Их Британи-ОХУ 6:7
ЖҮДО
Олимпийн наадмын татамид Оросын эрэгтэй жүдочид давамгайлсаар. Оросуудын эхний таван өдрийн хоёр алтан медалийг дандаа жүдочид авчирсан. Сонирхолтой нь 60 кг-д түрүүлсэн Арсен Галстян, 73 кг-д аваргалсан Мансур Исаев нар хоёул дагестан гаралтай жүдочид. Харин 66 кг-д мөн л Кавказын бөх буюу Гүржийн Лаша Шавдатуашвили түрүүлсэн нь сонин. Гурав дараалсан бавгар сахалтнуудын ялалтын цувралыг 81 кг-ийн жинд Өмнөд Солонгосын Ким Жэ Бум тасалдууллаа. Гэхдээ кавказуудын амжилт чөлөөт бөхөд ч үргэлжлэх биз ээ.
Эрэгтэй. 66 кг
1.Лаша Шавдатуашвили (Гүрж)
2.Миклош Унгвари (Унгар)
3.Масаши Эбинүма (Япон)
3.Чо Жун Хо (БНСУ)
Эрэгтэй 73 кг.
1.Мансур Исаев (ОХУ)
2.Рики Накая (Япон)
3.Юго Легран (Франц
3.С.Ням-Очир (Монгол)
Эрэгтэй. 81 кг
1.Ким Жэ Бум (БНСУ)
2.Оле Бишоф (Герман)
3.Иван Нифонтов (ОХУ)
3.Антуан Валуа-Фортье (Канад)
Эмэгтэй.52 кг
1.Ан Гым Э (БНАСАУ)
2.Янет Бермой (Куба)
3.Розальба Форчинити (Итали)
3.Присцилла Ньето (Франц)
Эмэгтэй. 57 кг.
1.Каори Мацүмото (Япон)
2.Корина Каприориу (Румын)
3.Отон Павья (Франц)
4.Марти Мэллой (АНУ)
Эмэгтэй. 63 кг
1.Уршка Жолнир (Словен)
2.Сюй Лили (БНХАУ)
3.Ёшиэ Үэно (Япон)
3.Жеврис Эманэ (Франц)
mongolnews.mn
URL:





