АЗИЙН МӨНГӨН ТЭМДЭГТҮҮДИЙН ХАНШ СУЛРАВ
Ази тивийн томоохон эдийн засагтай БНХАУын нөхцөлөөс шалтгаалан бүсийн орнуудын валютын ханш суларлаа. Хятадын импортын хэмжээ долоодугаар сард хамгийн бага өссөнтэй холбоотойгоор “JPMorgan Asia Dollar” индекс 0.3 хувиар буурсан гэнэ.
Түүнчлэн тус улсын экспортын хэмжээ өмнөх сард нэг хувиар нэмэгдсэн нь нэгдүгээр сараас хойших хамгийн бага түвшин юм байна. Мөн Энэтхэг, Өмнөд Солонгос, Индонез болон Тайванийн далайн тээвэрлэлт энэ сард буурахаар байгаа аж. Сингапур дахь “Mizuho Corporate” банкны эдийн засагч Вишну Вэрэтан “Хятад улс эдийн засгаа өсгөх дорвитой алхам хийгээгүй. Мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг өсөхийг зөвшөөрөхгүй байгаа нь Азийн орнуудын валютын ханш сулрахад нөлөөлж байна” хэмээн ярьжээ. Баасан гаригт евротой харьцах иенийн ханш нэг хувиар бууран 98.1 , ам.долларын эсрэг 0.4 хувиар сулран 79.5 болов. Мөн “ногоон”-той харьцах вонын ханш 0.2 хувиар бууран 1.135 боллоо.
Ц.БОЛОР
URL:




