Автобензиний импортын үнийн дүн өсчээ
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ сарын 15-ны байдлаар 7007.5 сая ам.доллар хүрчээ.
Үүнээс экспорт 2705.9 сая ам.доллар, импорт 4301.5 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 603.5 сая ам.доллар буюу 9.4 хувь, үүний дотор экспорт 116.1 сая ам.доллар, импорт 487.3 сая ам.доллар буюу 12.8 хувиар өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 1595.6 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 371.2 сая ам.доллар буюу 30.3 хувиар өсчээ. Нийт экспортод нүүрс 44.6, зэсийн баяжмал 19.2, төмрийн хүдэр 12.1, боловсруулаагүй газрын тос 7, цайрын хүдэр, баяжмал 2.4, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.2, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 1.9, молибдений хүдэр ба баяжмал 0.9, үлдсэн 9.7 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн тус тус эзэлж байна.
Автобензиний импорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 42.3 мянган тонн, үнийн дүн нь 93.7 сая ам.доллар, цагаан будааны биет хэмжээ 19516.9 тонн, үнийн дүн 11.5 сая ам.доллар, суудлын автомашины импортын үнийн дүн 48.4 сая ам.доллараар өсч, биет хэмжээ 1599 ширхэг, гурилын импортын биет хэмжээ 1.1 мянган тонн, үнийн дүн 4 сая ам.доллар, ачааны машины биет хэмжээ 1043 ширхэг, үнийн дүн 62 сая ам.доллараар буурчээ.
”Нийгмийн толь”
URL:




