Г.Уянга түрээслэгчдийн эрхийг хамгаалах хууль санаачилна

“Хүчит шонхор” захын түрээслэгчдийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран мэдээлэл хийв. Тус захын төлөөлөл Түрээслэгчдийн холбоо байгуулахаар болжээ. Харин холбоог гишүүн Г.Уянга удирдах аж.

“Хүчит шонхор” захын түрээслэгчид гишүүнийг тус холбоог удирдан, эрх зүйн зохицуулалт хийх хүсэлт гаргажээ. Харин Г.Уянга Түрээслэгчдийн түрээс өндөр, ажлын байрны дарамт их байдаг. Тиймээс тэдний эрхийг хамгаалах, хууль эрхзүйн зохицуулалтыг хийхийн тулд хууль санаачилж, хамтран ажиллана” гэдгээ мэдэгдсэн юм.

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих