Баритон Э.Амартүвшин “Francesc Viñas”-ын хагас шигшээд шалгарчээ
Энэ сарын 13-аас эхлэн Испани улсад дэлхийн алдарт тенор хоолойт Francesc Viñas-ын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанд болж байгаа билээ. Тус уралдаанд эх орноо төлөөлөн МУГЖ, ДБЭТ-ын баритон Э.Амартүвшин амжилттай оролцон хагас шигшээд шалгаран үлдсэн байна.
Тэрээр энэ тухайгаа өөрийн фейсбүүк хуудсанда тэмдэглэн үлдээсэн бөгөөд ирэх 20-ны өдөр шилдгээ шалгаруулах ажээ. “Gran Teatre del Liceu” театрт зохиогдож буй уг уралдаанд 18-35 насны 40 уран бүтээлч оролцож, удирдаач Gueràssim Voronkov-ын удирдлаган дор “Gran Teatre del Liceu”-ын симфони оркесторын хамт уран бүтээлээ эгшиглүүлж байгаа гэнэ.
Уралдааны шагналын сангийн хувьд “тэргүүн байрт 20 мянган еврогоор шагнал болон Мадридын “Teatro Real”-ын дараагийн улирлын тоглолтын гэрээг санал болгоно. Харин хоёрдугаар байрт 10 мянган евро, гуравдугаар байрт долоон мянган евро”-оор тус тус шагнах ажээ.
Дашрамд дурьдахад, Энэ жил алдарт тенор Francesc Viñas-ын мэндэлсний 150 жилийн ой, Francesc Viñas-ын нэрэмжит Oлон улсын дуулаачдын уралдааныг явуулж эхэлснээс хойшхи 50 дахь жилийн ой тохиож байгаа юм.
Г.Сонор.ugluu.mn
URL:





