СЕХ-ны шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

55НЭНЭЭҮндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэн хандаж, Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийг ирүүлжээ. Энэ мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ оны 2 дугаар сарын 1- ний өдөр болохоор товлогджээ.

Тодруулбал, Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт дахин санал хураалт явуулахдаа нийт сонгогчийн 50-аас дээш хувь нь оролцоогүй байхад тухайи санал хураалтыг хүчинтэйд тооцон Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Арвинг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Ерөнхийлөпчид айлтгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн СЕХ-ны дээрх тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр, Хорин нэгдүгээр зүйлийн хоёр дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хандсан аж.

О.Жаргал

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих