Ё.Сагсайг тушаал бууруулав

sdsd7878sdsdsdsdsdsdsdsdsdНийслэлийн прокурорын газрын орлогч Ё.Сагсай өнөөдөр ажлаа өгнө. Түүний ажлыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны орлогч дарга Ц.Батболд хүлээж авах юм. Ингэснээр Е.Сагсай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор болж тушаал буурав. Түүнтэй адил хэд хэдэн хүний албан тушаалыг мөн бууруулжээ.
Тодруулбал, УЕПГ-т хяналтын прокурор байсан Ж.Айжууг Дорноговийн хяналтын прокурор, Б.Дагвасүндэлийг Сүхбаатар дүүргийн хяналтын прокуророор, Б.Чулуунцэцэгийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокуророор тус тус томилжээ. Харин тэдний халааг Чингэлтэй дүүргийн прокурор байсан Д.Алтанцэцэг, Тээврийн прокурорт ажиллаж байсан Ар.Оюунгэрэл нар авна. Үүнээс гадна Нийслэлийн прокурорын газарт ажиллаж байсан прокурор Г.Мижиддоржийг Хан- Уул дүүрэгт, А.Дэлгэрмөнхийг Чингэлтэйд, Э.Одхүүг Сүхбаатар дүүрэгт шилжүүлэв. Харин Чингэлтэй дүүргийн прокурорын газрын орлогч А.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн орлогч прокурор А.Бямбацэемаа нарыг НПГ-т хяналтын прокуророор сэлгүүлэн ажиллуулахаар болжээ. Үүнээс гадна Дорноговь аймгийн прокурорын орлогч Ц.Цэрмаа Дорнодын туслах прокурор, Дорнодод туслах прокурор байсан Т.Ууганбаяр Ховдын прокурорын орлогч болжээ.
Д.Тэлмэн

URL:

Сэтгэгдэл бичих