Д.Сугар ямар тактикаар хүүгээ хэргээс мултлах бол
Хар тамхи, мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт ерөнхийдөө томчууд, болоод томчуудын хүүхдүүд нэр холбогддог. Мөн урлаг соёлын одууд л энэ хэрэгт холбогддог гэх ерөнхий ойлголт бий. Энд томчууд гээд онцлоод байгаа нь мэдээж мөнгөтэй холбоотой. Мөнгө төгрөг асуудал биш болсон залуус хар тамхийг сонирхож хэрэглэдэг. Яагаад гэвэл хар тамхи нь тийм ч бага хэмжээний мөнгөөр олдоод байдаггүй эд. Тэгэхээр төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнесмен хүмүүсийн хүүхдүүд энэ хэрэгт холбогдох нь ойлгомжтой.Тодруулбал, С.Цог нарын 12 иргэнд холбогдох хар тамхины хэргийг Эрүүгийн хуулийн 192.2 буюу хар тамхи хууль бусаар авч хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Нийслэлийн нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн. Үүний дараахан иргэн С.Цог нь Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын төрсөн хүү болох нь ил болсноор энэ хэргийг илүү олон нийт анхааралдаа авсан. Тиймээс өнөөдөр энэхүү хэргийг хэрхэн шийдэх бол гэсэн хүлээлт олны дунд байна. Учир нь төрийн өндөр албан тушаал хашдаг эрхмүүд өөрсдөө төдийгүй гэр бүлийнх нь хүмүүс аливаа хэрэгт холбогдвол асуудлыг хялбархан шийдчихдэг. Үүнтэй адил Д.Сугарын хүүгийн хэрэг энэ мэтээр шийдэгдэх вий гэсэн хардлага ч нийгэмд байна. Д.Сугар зарим нэг алдартай хэргээс мултарч чадсан сүүхээтэй эр.
URL:













