“Төгрөгөөрөө чамайг даллая Хямрахаараа чамайг айлгая Миний доллар буугаад ир ээ Ухаантай даа миний доллар Буугаад ир ээ, хурай хурай хурай...” хэмээх нэгэн хөгжилтэй жиргээг өнгөрсөн оны онцлох жиргээгээр тодруулж байв. Харин УИХ энэ онд “ногоон”-ыг 1384 төгрөгөөр хазаарлан тогтоохоо амалсан юм. Өчигдрийн байдлаар ам.доллар Төв банкнаас зарласан ханшаар гэхэд л 1770 төгрөгт хүрч “гэдийлээ”.