УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо нь өнөөдрийн хуралдаанаараа тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, Хүнс хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүсийг байлцуулан мэдээлэл сонслоо. Тариаланчид 2014 оны ургац хураалтаас гурил үйлдвэрлэлд нийт 349,8 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Энэхүү 349,8 мянган тонн буудайгаар 2014-2015 онд нийт 262,2 мянган тонн